Ямааны махны үнэ 6.8 хувиар өсчээ
Энэ сарын 11-ний байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.1 хувиар өсч, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 0.4 хувиар буурсан байв.

 Махны дундаж үнэ: Энэ сарын 11-ний байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 1.7 хувь, адууны махны үнэ 1.8 хувиар буурч, үхрийн ястай махны үнэ 0.6 хувь, үхрийн цул мах 0.4 хувь, ямааны махны үнэ 6.8 хувиар өссөн байна.
Өмнөх 7 хоногийнхоос үхрийн цул махны үнэ 2.0 хувь, хонины ястай махны үнэ  2.7 хувь, үхрийн ястай махны үнэ 0.5 хувиар буурч, ямааны  махны үнэ 6.8 хувиар өсч, адууны махны үнэ өөрчлөлтгүй байна.
Энэ сарын 11-ний байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7670 төгрөг, үхрийн /ястай/ мах 8740 төгрөг, үхрийн цул мах 10775 төгрөг, адууны мах 6605 төгрөг, ямааны мах 6175 төгрөгийн үнэтэй байв.
 
Гурилын үнэ: Энэ сарын 11-ний байдлаар дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 1.5 хувь, дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 0.4 хувь, 1-р зэргийн гурилын үнэ өмнөх сарынхаас 0.7 хувь,  2-р зэргийн гурилын үнэ 2.5 хувиар өссөн байна. Харин өмнөх 7 хоногийнхоос 2-р зэргийн савласан гурилын үнэ 1.5 хувиар өсч, бусад төрлийн гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Энэ сарын 11-ний байдлаар цагаан будааны үнэ, элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
 
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2014 оны 6-р сарын 11-ний байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад луувангийн үнэ 36.4 хувь, төмсний үнэ 2.2 хувь, байцааны үнэ 1.7 хувиар өсч, манжингийн үнэ, сонгины үнэ өөрчлөлтгүй байна.
Өмнөх 7 хоногийнхоос төмсний үнэ 28.0 хувиар өссөн бол бусад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байлаа.

 Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Энэ сарын 11-ний байдлаар өмнөх сарынхаас савласан /1 литрийн/ сүүний үнэ 9.5 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 8.0 хувиар буурч, задгай сүүний үнэ 2.1 хувиар өссөн байна, өмнөх 7 хоногийнхоос , савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.5 хувиар буурч, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна.         
 
   Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй, өндөгний үнэ өмнөх сарынхаас 3.1 хувь, өмнөх 7 хоногийнхоос 2.5 хувиар буурч, цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2014-06-15 03:06:37
    Монголчууд ямааны махыг сэрүүн чанартай гээд их хэрэглэдэггүй харин Яргуй /халуун чанарын ургамал/ идсэн ямааны мах эм гэдэг юм. Энэ утгаар ямааны махны үнэ хавар нэмэгдэж байгаа хэрэг. Эрүүл мэндээ боддог хүмүүс 4 сарын 15-6 сарын 15-ны хооронд ямааны м
  • hhhh 2014-06-14 08:58:51
    ter sudalgaanuud cin dandaa buruu bnaa khu neg taliig barisan