"Лалын улс" химийн зэвсэг ашиглалаа
Иракийн хойд нутгийн Курдын Пешмерга хүчний эсрэг гичийн хордуулагч бодис агуулсан тэсрэх төхөөрөмжийг “Лалын улс” бүлэглэлийн босогчид ашигласан байна гэж Курдын төлөөлөгч мэдэгджээ. Үүнийг 35 курд дайчинд хийсэн цусны шинжилгээгээр тогтоожээ.
 
Курдын нийслэл Эрбиль хотын баруун өмнөд дүүрэгт байсан 35 дайчнаас авсан цусны дээжээс “хүхэрлэг гич” илэрсэн гэж Курдын Пешмерга хүчний асуудал хариуцсан яам мэдэгдсэнийг “Ройтерс” уламжилжээ. Пешмерга нь Иракийн өөртөө засах Курдистан мужийн зэвсэгт хүчин бөгөөд мужийн Засгийн газрын бие даасан яам удирддаг байна.
 
Дашрамд дурдахад, 1997 оны “Химийн зэвсгийг хориглох тухай конвенц”-оор хориглосон хорт бодисын улмаас цэргүүдийн шарх эдгэрэхгүй байна гэж мэдэгдэлд дурджээ. Халдлагын үеэр 37 мина харвасан бөгөөд энэ нь дэлбэрэхдээ “цагаан утаа болон хар шингэн” ялгаруулж байсан байна. Уг халдлагад пешмергын хичнээн цэрэг өртсөн нь тодорхойгүй байна гэж мэдэгдэлд мөн дурджээ.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хүчирхийлэл хүчирхийллийг төрүүлнэ... 2015-10-11 10:34:47
    хүчирхийлэл хүчирхийллийг төрүүлнэ...
    202.179.28.58
    Мэдэгдсэн Хариулах