“Дулааны V станц төсөл”-ийн концессийн гэрээг байгуулна

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй дулаан, цахилгааны хэрэгцээг хангах 450 МВт-ын хүчин чадалтай Дулааны V станцын зураг төсөл боловсруулах, санхүүжүүлэх, барих ашиглах засвар үйлчилгээ хийх, шилжүүлэх нөхцөлтэй концесс олгох уралдаант шалгаруулалтыг 2011 оноос эхлүүлсэн бөгөөд энэхүү төслийг ажил хэрэг болгох шийдвэрийг Засгийн газар энэ хуралдаанаар гаргалаа. 

“Дулааны V станц төсөл”-ийн концессийн гэрээг “Фифт Комбайнд Хийт энд Пауэр Плант” ХХК-тай барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр байгуулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт зөвшөөрлөө.

Концессийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нүүрс, ус хангамж, үнс зайлуулах, цахилгаан дулааны шугам сүлжээнд холбох, төмөр зам, авто зам бусад барилга байгууламж барих зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох болон байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг хянан баталгаажуулахыг Зам, тээврийн сайд А.Гансүх, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эрчим хүчний сайд М.Сономпил, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нарт даалгалаа.  

Станцыг барьж ашиглахад шаардагдахад газрыг концесс эзэмшигчид олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд даалгалаа.

Төслийн нийт хөрөгө оруулалт 1,2 тэрбум ам.доллар бөгөөд концессийн гэрээний хугацаа 25 жил, барилгын ажлыг 3 жилийн хугацаанд гүйцэтгэх ажээ.

П.УНДРАМ

Оллоо.мн

“Дулааны V станц төсөл”-ийн концессийн гэрээг “Фифт Комбайнд Хийт энд Пауэр Плант” ХХК-тай байгуулна

- See more at: http://zasag.mn/news/view/5850#sthash.5dlZ05Le.dpuf
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Пүүжий 2014-06-20 06:51:43
    Концессийн гэрээ байгуулна гэж хэлээд хагас жил болж байна даа.
    202.179.11.94
    Мэдэгдсэн Хариулах