Нээлттэй өдөрлөг болж байна
Барилга, хот байгуулалтын яам салбарын нээлттэй өдөрлөгийг өнөөдөр Чингис хааны нэрэмжит төв талбайд зохион байгуулж байна.
Энэхүү өдөрлөгт Барилга, хот байгуулалтын яамны удирдлага, хамт олон, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ, Монголын барилгачдын холбоо, Монголын барилгын үндэсний ассоциаци, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын барилгын инженерүүдийн холбоо, Монголын барилгачдын үйлдвэрчний эвлэлийн холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд оролцох юм.

Өдөрлөгийн үеэр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, салбарын яамны бодлого үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах юм байна.  Барилга, хот байгуулалтын салбарын бодлого үйл ажиллагааг иргэд хэрхэн үнэлж байгаа, ямар арга хэмжээ, хөтөлбөр төсөл хэрэгжүүлэх талаар санал асуулга явуулахаар зэхжээ.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.