Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулах хэлэлцээрийг батлав
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол, Оросын “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 2003 оны долдугаар сарын 1-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын протколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд уг асуудлыг хэлэлцэхийг түр хойшлууллаа. Уг асуудлыг Засгийн газраас дахин нягталж оруулж ирэхээр болов.

Дараа нь Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн олонхийн санлаар баталлаа. 
БНХАУ-ын дарга Си Зиньпин 2013 оны 10 дугаар сард болсон АПЕК-ийн дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк /цаашид банк гэх/-ийг үүсгэн байгуулах талаар санаачилж Монгол, Пакистан, Шри Ланка зэрэг Азийн бүс нутгийн орнуудыг тус банкны үүсгэн байгуулагч гишүүн орноор элсэн орох санал тавьсан.

Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны үүсгэн байгуулагчаар оролцох боломжийнталаарх асуудлыг хэлэлцэж, зарчмын хувьддэмжин, тус банкныүүсгэн байгуулагчаар орохоор ажиллахыг Сангийн сайдад үүрэг болгосон.Энэ дагууАзийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг үүсгэн байгуулагч гишүүн орнуудын хооронд байгуулах Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах эрх олгох тухай асуудлыг Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж,Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг үүсгэн байгуулагч гишүүн орнуудын хооронд байгуулах Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах эрхийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад олгохоор шийдвэрлэж,2014 оны 10 дугаар сарын 24-нд үүсгэн байгуулагч гишүүн орнууд гарын үсэг зурснаар банк байгуулах бэлтгэл ажил эхэлсэн.

Банк үүсгэн байгуулах хэлэлцээрийн төслийг Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, улмаар УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтсоны дагуу Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодын 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар тус тус хэлэлцэн дэмжсэнээр 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр БНХАУ-ын Бээжин хотод банк үүсгэн байгуулах хэлэлцээрт Сангийн сайд гарын үсэг зурж баталгаажуулсан ажээ. 

Харин одоо Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.