Оросууд Сирид хэдийг зарж хэдийг олох вэ?
Оросууд Сири дэх цэргийн баазуудаа бэхжүүлэх, хамгаалах, онгоц байрлуулах зэрэгт хэр их зардал гаргаж байгаа, түүнээс ямар эрсдэл, ашиг орж ирэх тухай “Deutsche welle” тооцоо хийжээ.
 
Сирийн дэглэм цэргийн тусламж хүсч Москвад хандахаас өмнө ийм ажиллагаанд Орос хэдий хэмжээний мөнгө зарцуулах талаар шинжээчид яриад эхэлчихсэн байсан. ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов энэ талаар хэлэхдээ 2015 оны Батлан хамгаалахын төсөв нь байлдааны ажиллагааг санхүүжүүлэхэд хангалтай хүрнэ гээд жирийн иргэдийг тайвшруулахыг хичээсэн. Гэхдээ 2016 онд юу болох нь ойлгомжгүй байгааг ч сайд хэлсэн. Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков, Ерөнхий сайд Дмитрий Медведев ч мөн адил утгатай зүйл ярьцгаасан. Тэгэхээр Оросын тайван цагийн төсөвт дайн байлдаанд оролцох зардлыг анхнаасаа шууд тусгадаг болж таарч байна уу?
 
 
Хээрийн сургууль, хуучин сум хэрэгслийн устгал
 
Эсвэл Кремль бүр давж сэтгээд Дэлхийн гуравдугаар дайнд бэлдэж, “Лалын улс”  дээр дадлага хийгээд байна уу? Үгүй л байх. Зүгээр л Оросын чадал одоохондоо энэ дайныг явуулахад хүрэлцэж байгаа хэрэг. ОХУ-ын Сангийн сайд асан Алексей Кудрин гэхэд л Сирид явуулж байгаа ажиллагааны зардлыг Оросын армийн хээрийн сургуулилт хийхэд гаргадаг зардалтай харьцуулаад авсан. Тэгээд сэтгүүлчдэд “Ер нь Зүүн Украйнтай холбоотой бүх зүйлсээс харин ч хямд тусч байгаа байх шүү” гэж хэлсэн.
 
Үүнтэй зэрэгцээд Сирид гол төлөв “БЕТАБ-500у”, “ФАБ250ТС”,” ФАБ500ТС” (бетон цөмлөгч ба ердийн тэсрэх бөмбөг) гэсэн хадгалах хугацаа нь дуусч байгаа Зөвлөлтийн үед хийгдсэн бөмбөг ашиглаж байгаа тухайгаа ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлж байгаа. Өөрөөр хэлбэл хээрийн сургуулилт хийхтэй зэрэгцээд хуучин бөмбөг, сум хэрэгслээ устгаж байгаа хэрэг.
 
Ингээд бодвол их ашигтай гэж харагдаж байгаа ч огт үнэгүй бас биш юм. Орос батлан хамгаалахын төсвийнхөө хэдэн хувийг Сирид үлдээж магадгүй болоод байна вэ? Үүнийг тодруулахын тулд иймэрхүү “Сирийн дайнд” АНУ ба түүний холбоотнуудын гаргаж болох зардлыг тооцон багцаалах нь хамгийн хялбар. Тэгээд ч саяхныг хүртэл Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Өрнөдийг тусгаар улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байгааг шүүмжлэн гаргаж байгаа зардлыг нь нарийн тооцчихсон.
 
Зарлага
 
Ингээд тооцвол эхний ээлжинд бусдын онгоц нисэх эрхгүй агаарын хориотой бүс байгуулна. Оросууд ийм бүсийг хэдийн байгуулчихсан гэж Америкийн цэргийнхэн мэдэгдэж байгаа. АНУ ийм бүс байгуулахад хамгийн багадаа 500 сая доллар зарцуулах байсан. АНУ-ын штабуудын нэгдсэн хорооны тэргүүлэгч асан Мартин Демпсигийн хэлж байгаагаар дараа нь цэргийн нисэх хүчний ажиллагаа явуулж агаараас цохилт өгөх, ажиллагааг агаараас болон газраас дэмжихэд хуурай замын бүрэн хэмжээний ажиллагаа эхлүүлэлгүйгээр ерөнхийдөө тэрбум орчим доллар шаардлагатай.
 
Америкийн хувьд гаргаж болох зардлын тодорхой хэсгийг Персийн булангийн хаант улсууд нөхөн өгч чадах бол Орос нь Башар Асадаас л гуйхгүй бол зардлаа нөхөн төлүүлэх өөр эх үүсвэр байхгүй. Гэтэл Башар Асад юу ч үгүй. Тэгэхээр агаараас цохилт өгөх ажиллагаанд 1,5 тэрбум доллараас багагүй мөнгийг зарлагдаж байна гэсэн үг.
 
Энэ их үү эсвэл бага уу? Сөрөг хүчний алагдсан төлөөлөгч Борис Немцов нь 2015 онд Оросын Батлан хамгаалахын төсөв хоёр дахин өсөөд 3,3 их наяд рубль буюу одоогийн ханшаар 50 тэрбум орчим ам.доллар болсон гэж ярьж байсан.
 
Сирид явуулж байгаа ажиллагааны эхний шатанд энэ мөнгөнөөс 1,5 тэрбум доллар гаргахад нэг их хэцүү зүйл байхгүй. Хэрэв Сирид явуулж байгаа ажиллагааны нөлөөгөөр рублийн ханш өсвөл доллараар хэмжсэн батлан хамгаалахын төсөв шууд нэмэгдэх тул ийм хэмжээний зардлыг энэ ондоо багтаагаад нөхөх боломжтой. Цаашлаад, Кремль тооцсоныхоо дагуу Башар Асадыг огцруулах арга хэмжээг Оросын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлахтай холбож чадвал байлдааны ажиллагаа явуулахад гаргасан зардлыг олон дахин нугалсан ашиг олж чадна.

Улс төрийн эрсдэл
 
Харин улс төр гэдэг огт өөр зүйл. Орос нь Сирид ажиллагаа явуулахад хүргэсэн гол шалтгааны нэг нь Өрнөдийн дипломат бүслэлт, хоригийг зогсоох. Энэ ханыг ямартаа ч эвдэлж чадсан бололтой. Гэхдээ Кремль нь АНУ-тай ойлголцолд хүрэхийн тулд Франц гэх мэт бусад улстай харилцаагаа нэлээд муутгаад авсан.
 
Гэхдээ Москвагийн хувьд хамгийн их аюул учруулж болох нь Саудын Араб ба түүний холбоотон орнууд. Эдгээр улс Сирийн сөрөг хүчнийг санхүү болон зэвсгээр дэмжиж байгаа төдийгүй газрын тосны олборлолтоо эрс нэмэгдүүлж дараа жилийн эхэн гэхэд “хар алт”-ны үнийг огцом унагана гэж сүрдүүлээд байгаа. Ингэвэл хямд нефть, Сирид олон жилийн турш түгжигдэх эрсдэл нь Оросын явуулж байгаа ажиллагаанаас ирэх ямар ч ашгийг үнэ цэнгүй болгож чадна. Харин энэ эрсдлийг Кремль одоохондоо хараагүй царай гаргахыг хичээж байна.
 
Орчуулсан: Оллоо.мн
Эх сурвалж: “Deutsche welle”.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 5454 2015-10-16 17:07:40
    АНУ Абама дэндүү зөөлөн бн да. Бүш бсн бол Оросыг ингэж давраахгүй бсн юм
    202.21.106.165
    Мэдэгдсэн Хариулах
  • Балт 2015-10-09 07:49:13
    Ямар ч байсан манайх шиг дампуурахгүй. АНУ-д хөгжих боломж олгож байгаа юм!
    150.129.142.18
    Мэдэгдсэн Хариулах
  • Сургамж авч болдоггүй л юм байхдаа 2015-10-08 08:04:54
    2 дахь афган болох бий дээ
    202.72.245.198
    Мэдэгдсэн Хариулах
  • дорж 2015-10-08 07:11:06
    бичнэ гэж ёстой өвөө. Лалын улстай байлдах дайн нь ялах ялагдах тухай болохоос хуучин зэмсгээ устгах зэргийн энгийн хүүхэд мэт 1-р ангийн. бодож болно гэж үү. Х...
    202.126.89.215
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-10-08 07:08:02
    ямар ядуу сэтгэдэг хүн бэ. Дайн бол дайн. Дэлхийн 2-р дайн энэ хүнийхээр бол 1941 оны 6 сарын 25 нд дуусч. Яагаад гэвэл тэр үеийн ЗХУ-д тийм их мөнгө байхгүй.
    202.126.89.215
    Мэдэгдсэн Хариулах