Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн  II их наадам
Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд анхлан зохион байгуулагдсан “Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадам” уламжлал ёсоороо 2015 оны 10-р сарын 16,17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.
           
НЭГ. УРЛАГИЙН ИХ НААДМЫН НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ:

Хэвлэл мэдээллийн салбарын нийт ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх тэдгээрийн урлаг, уран сайхны мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хөгжүүлэх, түүгээр дамжуулан урлагийн яруу сайхныг уншигч, сонсогч, үзэгчдэд хүргэх, оролцогчдын дундаас урлагийн өндөр авъяас билэгтэй ажилтнуудыг тодруулан шагнаж урамшуулж алдаршуулах зорилготойгоор 2 жил тутамд уламжлал болгон зохиогдоно. “Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадам”-ын ерөнхий зохион байгуулагчаар “Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл”, “MGL MEDIA GROUP” хамтран зохион байгуулагчаар “Нийслэлийн Соёл Урлагийн Газар”, дэмжигч байгууллагаар “Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам”, “Нийслэлийн Улаанбаатар Чуулга” нар тус тус ажиллаж байна. Урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайтын хамт олны санаачилсан энэхүү наадам нь Монголын хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн холбоод болон байгууллагууд тэдгээрийн ажилтнууд оролцдог урлаг, соёлын хамгийн том баяр гэдгээрээ онцлог юм. Тиймдээ ч энэ жилийн наадмаас эхлэн “Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам”-ны сайдын нэрэмжит шагнал ГРАНПРИ шагналтанд уламжлал болон олгогдож байхаар болсон.

ХОЁР: УРЛАГИЙН ИХ НААДМЫН ХАМРАХ ХҮРЭЭ:

Нийслэл хотод болон хөдөө орон нутагт үйл ажиллагаа эрхэлж буй хэвлэл мэдээллийн байгууллагууд, холбоод тэдгээрийн ажилтнууд урлагийн их наадамд оролцох эрхтэй бөгөөд доорхи төрлүүдэд 1-р байр, 2-р байр, 3-р байрын эздийг тодруулахын зэрэгцээ 1-р байр эзэлсэн шилдгүүдийн дундаас шилдгийн шилдэг Гранпригийн эзнийг тодруулж шагнаж урамшуулан алдаршуулна.

ГУРАВ: УРЛАГИЙН ИХ НААДМЫН ТӨРЛҮҮД:

“Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадам” дараах төрлүүдээр зохион байгуулагдана.

I. Багийн мэндчилгээ:
Сэдэв: Монголын сэтгүүлзүйн салбарын үүсэл хөгжлийн
тухай үзүүлэх.
II. Дууны төрөл:
  • Рок поп дуу
  • Хип Хоп дуу
  • Эстрад дуу
  • Нийтийн дуу
  • Гадаад дуу
 
III. Уран уншлагын төрөл:
 
  • Шүлэг, найраглал
  • Богино өгүүллэг
  IV. Бүжгийн төрөл:
  • Орчин үеийн бүжиг
  • Цэнгээнт бүжиг
 
V. Хөгжмийн төрөл:
  • Гоцлол хөгжим
  • Хамтлаг
 
VI. Ардын урлагийн төрөл:
  • Уртын дуу
  • Ардын богино дуу
  • Ардын бүжиг
  • Үндэсний хөгжим
  • Бий бийлгээ
  • Хөөмий, Исгэрээ

ДӨРӨВ:УРЛАГИЙН ИХ НААДМЫН ХУВИАР:
                       
Наадмын үйл
ажиллагаа
 
Болох хугацаа

Болох газар
Бүртгэлийн
хугацаа
10-р сарын 09-ний өдөр хүртэл. Зохион байгуулагчдын байранд
Техникийн зөвлөгөөний анхны хурал 10-р сарын 13-нд 12:00 цагт.
 
 
 
Нийслэлийн Улаанбаатар Чуулгын байранд
Наадмын
шалгаруулалт
10-р сарын 16-нд 10:00-20:00 цагт.
Наадмын шилдгүүдийн Гала тоглолт 10-р сарын 17-нд 19:00  цагт.

ТАВ:  УРЛАГИЙН ИХ НААДМЫН БҮРТГЭЛ:
  • Наадамд оролцогчдыг “Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл”-ийн төв байранд зарлагдсан хугацаанд ажлын газрын тодорхойлолт, ажлын үнэмлэхийг үндэслэн бүртгэлийн анкетыг бөглүүлэн авч бүртгэнэ.
     
  • Наадамд оролцогчдын бүртгэлийн анкетыг “Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл”-ийн төв байр ЧД-ийн 3-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 44-р байрны 5 давхарт 501 тоотод хүлээн авна.
     
  • Наадамд оролцогчид бүртгэлийн хураамж буюу мандатны төлбөр төлсөн байна.
     
  • Наадмын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг доорхи дугааруудаас лавлах боломжтой 11330948, 99991706,99841725, 88004147,99004147.
ЗУРГАА:  УРЛАГИЙН ИХ НААДМЫН БУСАД ЗҮЙЛС:
 
  • Наадамд оролцогчдын техникийн зөвлөгөөний хурал дээр “Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадам”-ын нарийвчилсан төлөвлөгөө, дүрэм журмыг танилцуулна.
     
  • Наадамд оролцогчид нь шаардлага хангасан тоглолтын хувцас, хэрэглэл, хөгжим шуумыг ашиглаж үзүүлбэрээ толилуулах бөгөөд оролцогчдын багийн мэндчилгээний шалгаруулалтанд үзүүлбэрээ толилуулах хугацаа 8 минутаас ихгүй байна. Мөн гоцлолын төрлийн шалгаруулалтанд үзүүлбэрээ толилуулах хугацаа 4 минутаас ихгүй байна.
     
  • Наадамд оролцогчид нь бүртгэлээ 2015 оны 10-р сарын 01-ний өдөрт багтаан зохион байгуулагчдад хандана хийлгэсэн байна.
     
  • Хөдөө орон нутгаас оролцож буй оролцогчид өөрсдийн зардлаар ирж наадамд оролцоно.
  • Бүртгэлийн мандатгүй болон бусад зөрчил нь баримтаар баталгаажсан тохиолдолд тухайн оролцогчийг зохион байгуулах комиссын зүгээс наадмаас шууд хасах хүртэл арга хэмжээг авна.
     
  • Наадамд оролцогчид нь наадмыг зохион байгуулахтай холбоотой бүх уулзалт, арга хэмжээний эхлэх, дуусах цагийг хатуу чанд баримтлан оролцоно.
     
  • Наадмыг зохион байгуулах явцад гарсан аливаа маргаантай асуудлыг наадмын зохион байгуулагчид болон шүүгчид тухай бүрт нь шийдвэрлэнэ.
УРЛАГИЙН ИХ НААДМЫН ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.