Мэдээллийн эрин зуунтай хөл нийлүүлэн алхаж буй энэ үед уснаас дутуугүй эрэлт хэрэгцээтэй зүйлийн нэг бол яах аргагүй цахилгаан эрчим хүч. Гэрэлгүй айл, гэрэлгүй гудамж цаанаа л нэг харанхуй, тэр хэрээр сэтгэл тавгүй байдаг. Хэсэгхэн хугацаанд тог тасрахад хүний амьдралд бага ч болов өөрчлөлт орж, заримынх нь амьдрал орвонгоороо эргэх нь ч бий. Ингээд бодохоор ХХI зууны иргэдийг эрчим хүч, тог цахилгаангүйгээр төсөөлөхөд бэрх юм.
Ийм ч учраас нийслэлчүүд “Улаанбаатар цахилгаан түгээх компани”-тай гэрээ хийж “Ильичийн гэрэл”-ийг хэрэглэсээр ирсэн. Гэрээ ч гэж дээ хараат байсаар байна гэхэд болно. Тэгвэл хийж буй энэ гэрээ нэртэй тулган шаардах бичгээрээ иргэний, хэрэглэгчийн эрхийг “Улаанбаатар цахилгаан түгээх компани” зөрчиж буй юм. “Яагаад, хэзээ, хаана, хэн зөрччихсөн юм бэ гэх асуулт гарах нь мэдээж. Тэр ч бүү хэл “Харин ч тог цахилгааныг нь таслахгүй, тасаллаа гэхэд урьдчилаад “Маргааш буюу 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 13.00-17.00 цагийн хооронд эрчим хүчнээс шугам сүлжээнд засвар хийх тул цахилгааныг түр таслахыг мэдэгдье”. Эсвэл “KOD: 503.... гэрээний дугаартай хэрэглэгч таны энэ сарын цахилгааны төлбөр 30170.00 төгрөг, нийт үлдэгдэл 30142 төгрөг. Та төлбөрөө төлнө үү. ........ түгээх салбар” гэхчлэн мессэжээр мэдээлж байхад худлаа ярилаа гэх байх.
Гэхдээ энэ үйлчилгээг иргэд санал болгоогүй. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани”-тай байгуулсан гэрээндээ ч дурьдаагүй. Гэтэл яагаад ийм үйлчилгээ үзүүлэх болов гэдэг нь асуудал юм. Иргэдэд цахимаар мэдээлэл өгөх нь орчин үеийн шаардлагад нийцсэн, хурдан шуурхай үйлчилгээ байж болох ч мессэж уншиж чаддаггүй өндөр настан, хүүхэд, эсвэл харааны бэрхшээлтэй иргэд яах юм. Тэгвэл энэ үйлчилгээ нь харин ч тэдэнд тус болох бус тэднийг ялгаварлан гадуурхаж буйн нэг хэлбэр мэт сэтгэгдэл төрүүлж буй юм. Энэ тухай иргэд ингэж ярьж байна.
Баянзүрх дүүргийн иргэн 57 настай эмэгтэй О.Чанцалням гуай “Анх гэрлийн газартай өвгөн минь гэрээ хийхдээ өөрийнхөө утасны дугаарыг тэмдэглүүлж байсан юм. Нас барсных нь дараа би цахилгааныхаа гэрээг өөрийнхөө нэр дээр шилжүүлэх гээд очтол “Гэрээ чинь автоматаар сунгагдчихсан” гэв. Тэгээд нэр шилжүүлэх болсон учир байдлаа хэлэхэд “За шилжүүлчихлээ, болчихлоо” гэсэн. Тэгтэл нэг өдөр “Цахилгааны төлбөрөө төлөлгүй яасан их уддаг юм, долоо хоног хэтэрсэн байна” гээд тог тасалчихсан.
Ингээд тэр газар дахиад очлоо. Тэгтэл “Таны утас холбогдохоо байсан. Тэгээд мессэж очихгүй байхгүй юу. Харин одоо та өөрийнхөө барьж байгаа утасны дугаарыг өгчих” гэсэн. Би дугаараа бичүүлээд явсан. Тэгтэл сарын дараа дахиад тог тасалчихсан. Энэ удаад нэлээд ууртай, бухимдангуй очиход таны утсанд мессэж явуулаад байгаа” гэх нь тэр. “Эмээ нь мессэж энэ тэрийг чинь уншиж чаддаггүй” гэхэд “Худлаа яриад, ядаж уншаад өгчих хүүхэд, ач зээ байгаа биз дээ. Энэ эмээ, өвөө нар сайн жүжиг тоглоно шүү” гэж байгаа юм даа. Ханиасаа хагацаад хоёр сүрч болоогүй, хоног хурааж ч амжаагүй байхад тийм муухай... “ гээд хоолой нь чичирч байсан юм. Хөгшний сэтгэл яасан их өвдсөн бол. Зөвхөн эндээс харахад л иргэд үзэж болдоггүй, зөвхөн гарын үсэг л зурдаг ямар гэрээ байна вэ.
Аливаа гэрээг хувь хүн ч бай, байгууллага ч байсан хоёр талаасаа харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулдаг. Гэтэл өөрсдийн зохиосон гэрээ гэгчийг иргэдэд тулгаж гарын үсэг зуруулчихаад автоматаар сунгагддаг, дэвшил энэ тэр ярих хэрэглэгчийн эрхийг бүдүүлгээр зөрчиж буйн нэг илрэл. Тэгвэл хэрэглэг яагаад мессэж илгээж буй тухайн утсанд дуудлага, санал хүсэлтээ явуулж болохгүй гэж.
Иргэдийн хэрэглэсэн цахилгааны төлбөрийн мөнгөөр амьсгалж, амьдарч буй хэрнээ тэдэнд тулган шаардах байдлаар ийм үйл ажиллагаагаа явуулах нь Өрсөлдөөний тухай хууль болон Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийг жинхэнэ утгаар нь зөрчөөгүй гэж үү.
Эрчим хүчээр тасралтгүй хангаж байгаа гэх ч үнэндээ хэрэглэгчийн авах ёстой хүчин чадалд хүрдэггүй нь харамсалтай. Уг нь хэрэглэгч 220 w-ын хүчин чадал бүхий эрчим хүч авах ёстой. Гэтэл хэмжээд үзэхэд 190-200 орчим гэж заадаг. Тэгвэл бид 190w-ын хүчин чадал бүхий эрчим хүч хэрэглээд 220 w-ыг хэрэглэснээр төлбөрөө төлж байгаа. Гэр хороололд ажиллахгүй байгаа зурагт, хөргөгч, хөлдөөгч, плиткийг хотын төвийн байранд залгахад зүгээр ажиллаж байх жишээтэй. Энэ мэтчилэнгээр хэрэглэгч хохирсоор байна. Зохих байгууллагаас нь ”Хэд хэдэн ажлын хэсэгтэйгээр шалгалт явуулсан, арга хэмжээ авсан” гэх ч байдал өөрчлөгдсөнгүй, бахь байдгаараа л байна. Тэгэхээр иргэдэд төлбөрийнх нь зөрүүг олгомоор байна.

С.Туул
Olloo.mn
Olloo.mn