М.Энхсайханыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг зөрсөн гэв
“Моносын” гэх тодотголтой Л.Эрдэнэчимэг гишүүнийг УИХ-аасТавантолгой төслийн ажлын хэсгийн ахлагчаар томилж байсан нь саяхан. Түүнийг ийнхүү томилогдоход зарим гишүүд “Эрдэнэчимэгийн бяцхан тархи энэ асуудалд хүрэлцэх болов уу. Эм ханган нийлүүлэх газар, эрдэнэсийн уурхай хоёр  чинь тэс өөр зүйл дээ” гэцгээж байсан. Харин нэг хэсэг нь  “Шартай, шазруун хүүхэн. Нэг ажил эхэлвэл дуусгаж  байж санааа нь амардаг. Залхуу нь хүрвэл тамхиа баагиулаад гэдийчихэж мэднэ дээ” гэх зэргээр магтаал шүүмжлэл зэрэгцэж байсан. 

Тэгвэл тэрбээр  овоо зэгсэн ажилласан  уу, эсвэл эвдрэлцэхэд бэлхэн байгаа хэсэг бүлэг нөхдөд дэм өгч орхисон уу, юутай ч Монгол Улсын сайд М.Энхсайханд хуулийн дагуу хариуцлага тооцуулах тухай албан бичгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлээдхэв.
Тэбрээр албан бичигтээ “Монгол Улсын сайд М.Энхсайхан болон түүний ажлын хэсгийн боловсруулсан  гэх Тавантолгой ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын болон дагалдах бусад гэрээний төсөл нь Монгол Улсын хууль тогтоомж, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөмжийг илтэд зөрсөн.

Үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх гэмт хэргийн шинж агуулсан гэж үзэж болохоор байна. Иймд Монгол Улсын сайд М.Энхсайханд болон түүний ажлын хэсгийн бүх гишүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцож, эргэн мэдэгдэхийг шаардаж байна” гэсэн аж.
Түүний ийнхүү дурдсаныг  нам эвсэл гэхгүй  УИХ-ын гишүүд бараг бүгдээрээ  амьсгаа даран сонирхож, хэн хаанаас юу гэж дуугарахыг хүлээж байгаа гэх бор шувууд жиргээд эхэлчихэж.
 
                                                                                                                        С.Туул
                                                                                                                        Olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2015-10-08 08:41:08
    Монгол улс байгалийн баялагтай бөгөөд шудрагаар бизнес хийнэ гэхээр хэн нэг сайд гэх нөхөр гарч ирээд тархи угаадаг энэ луйврыг зогсоосон энэ эмэгтэй сайн шүү
    199.49.15.127
    Мэдэгдсэн Хариулах
  • ммм 2015-10-08 04:46:25
    монголын ард түмэн энэ мунхаг эмийг 3 үеэр хараах болно ??? яагаад гээч түний хийсэн хорлон сүйтгэх ажилын үр ийм хугацаанд мэдрэгдэнэ
    202.70.44.186
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-10-08 04:14:53
    Iim khachin ajil khiideg, khyssenee khiij boldog gej oilgodog nukhdyyded surgamj ugukh kheregtei. Arga khemjee avch sain practice togtookh kheregtei.
    103.26.192.157
    Мэдэгдсэн Хариулах
  • ойлгохгүй л бна даа 2015-10-08 01:55:01
    хөрш үлстай холбоотой гэж үзвэл үеийн үед энэ хоёр улстай харилцах л болно. 3 дагч оронтой гэж үзвэл дахиад нөгөө 2 тойгоо. давуулаад шидэх аргагүй л дээ.
    112.72.15.61
    Мэдэгдсэн Хариулах
  • Цэнгэл 2015-10-08 01:27:31
    Шудрага сайн ажиллажээ
    103.26.195.134
    Мэдэгдсэн Хариулах