Татварын өрөө төлөөгүй “Саусгоби Сэндс”-ийнхэнтэй барьцах вий дээ
“Саусгоби Сэндс” гэхээр нөгөө л халзан толгойтой нөхөр санаанд буудаг болжээ. Арга ч үгүй биз. Тус компани ямар үйл ажиллагаа эрхлэдэг вэ гэдгээрээ бус авлига болоод татварын асуудлаар олны анхааралд орсон болохоор тэр л дээ. 
Тус компанийн Ерөнхийлөгч болон гүйцэтгэх захирлын албыг хашиж байсан Жастин Капла, санхүү бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвид, санхүүгийн менежерээр ажиллаж байсан Хиларион В.Кажуком нар Монгол Улсын хуулийг уландаа гишгэж, татварын асуудалд унасан билээ. Хэрэв тэднийг өршөөгөөгүй байсан бол тэд  чанга дэглэмтэй хорих ангид таван жил зургаан сараас таван жил 10 сар хүртэлх хугацаагаар хорих ял эдлэхээр байсан. 

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ууч сэтгэл гаргаж, гадаад харилцаандаа сэв суулгахгүй гэсэндээ тэднийг өршөөсөн билээ. Тэгвэл ууч сэтгэл гаргаж, энхийн харилцаагаа бодсондоо тэднийг ялаас мулталж эх оронд нь буцаасны хариуд тэд “усанд хаясан чулуу” шиг л таг чиг байна. Өр төлбөрөө төлөх асуудал дээр ч анхаарсангүй.  Энэ бүхний балаг одоо эрхэм Ерөнхийлөгч дээр буугаад байгаа нь туйлын үнэн. Амтай бүхэн л 35 тэрбумыг сурагласаар л.
Учир нь өршөөл үзсэн тэд төлөх ёстой татварын өр болох 35 тэрбумаа одоог хүртэл төлөөгүй байгаа юм. 

Яс яривал  “Саусгоби Сэндс” компаниас учруулсан татварын өр  35.3 тэрбум төгрөг болно.  Монгол улсын дансанд орж ирээгүй энэ мөнгийг “Саусгоби Сэндс” компани хийгээд Жастин Каплагийн  Монгол дахь төлөөлөгчдийг төлөх болов уу хэмээн харсаар байтал Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль бас  Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдчихлаа. 
Иймээс Өршөөлийн тухай хууль ярих бүрт өршөөл үзсэн Жастин Каплагийн  хэрэг байн байн сөхөгдөнө. Арга ч үгүй юм. Өөрөө буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч, 35 тэрбум төгрөгөө төлнө хэмээн ам гарсаар нутаг буцсан Жастин Каплатай яг ижил нөхцөл байдалд Монголын олон бизнесмэн орчихоод байгаа нь үнэн юм. 

Тэгэхээр Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар бол, нууж далдалсан хөрөнгө ил тодоор мэдүүлж, түүнээ хүлээн зөвшөөрсөн хувь хүн, аж ахуй  нэгжүүдийг ял, торгууль , шийтгэлээс чөлөөлнө. Ингэхдээ төлөх ёстой татварыг  төлүүлэхээр эл хуульд заасан. Тэгэхээр Монголд үйл ажиллагаа явуулдаг компаниудад тавьж буй  хуулийн эл заалтууд,  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн  Жастин Каплаг өршөөсөн явдал,“Саусгоби Сэндс” компанийн төлөх ёстой өр бүгд энэ л хуулийн хүрээнд хамаарагдаж байгаа . Тэгэхээр  төлөх ёстой 35 тэрбумаасаа мултарч чадахгүй гэсэн үг. 
Үүнийг батлан Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав “Саусгоби сэндс” компани гэм буруутай нь тогтоогдсон учир өршөөлийн хуульд хамрагдана” хэмээн хэлжээ. Гэтэл одоог хүртэл татварын өрөө барагдуулаагүй байгаа “Саусгоби сэндс”-ийнхэнтэй Монгол компаниуд барьцаж эхэлбэл яах вэ. 

Мэдээж аж ахуй нэгжүүд өршөөл үзэхийн сацуу төлөх ёстой татвараасаа мултарчих арга саам хайж байгаа нь нууцгүй шүү дээ.

Тодруулбал, Татвараа төлөхгүйн улмаас тухайн нэг компани эрүү үүсгүүллээ гэхэд Эрүүгийн хуулийн 166.1-ийн дагуу удирдлагуудад нь таван жил хүртэл хорих ял онооно. Гэхдээ ил тодын тухай хууль батлагдсан учир энэхүү таван жилийн ял нь хэрэгсэхгүй болж, харин татвараа төлж дуусгах ганц л гарц үлдэнэ.   Иймээс л энэхүү ажлыг хөнгөвчлөх үүднээс  хууль санаачлагч, батлагчид  ААН-үүдийг өөрсдөө татварын асуудлаа хүлээчих. Бид ялаас нь хөнгөлөөд өгье. Харин татвараа төлж дуусгаарай” гэдэг шаардлагыг тавьж байгаа. ААН-үүд ч үүнийг нь эхнээсээ биелүүлээд явж байгаа. Гэхдээ татварын өрөө төлөх тал дээр “Саусгоби сэндс”-ийнхэнтэй барьцаад эхэлбэл тун эмзэг нөхцөл байдал ул с оронд нүүрлэнэ гэсэн үг шүү дээ. 

“Саусгоби сэндс”-ийнхний татварын өрийг хугацаа заан яаралтай төлүүлэхгүй бол ил тодын хуулийн хэрэгжилтээр төвлөрөх ёстой 600 гаруй тэрбум төгрөгийг төвлөрүүлэх гэж татварынхан “махаа идэж” магадгүй гэдгийг анхааруулах нь илүүц биз ээ. Монголчууд чинь барьцамтгай улс шүү дээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ????? 2015-10-08 02:11:27
    Хууль биелүүлэх ажилд хэн нэгэнтэй барьцана гэсэн ойлголт байдаггүй юм!!! Ж: Баригдсан хулгайч баригдаагүй өөр хулгайчтай барьцвал тавиад явуулах уу??
    202.179.28.91
    Мэдэгдсэн Хариулах
  • ELBEGDORJ BOLIOOOO 2015-10-08 02:04:00
    TARBAGA ELBEGDORJ SHUDRAGA BAILDAA. NYYRSNII HERGEER HYN GYTGEJ SHOROND HIICHEED BOLILDOOOOOO CHI!!!!!!!
    59.84.135.192
    Мэдэгдсэн Хариулах
  • + 2015-10-08 00:54:49
    jirin mongol hun 35k orond orson bol yaj barij horih boloo shiwshig gadnihan geher holo hugalchih ged baidag uye ongorson shde odo bol bid oordsoo gadnihan shig...
    202.131.226.243
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-10-08 00:43:43
    “Саусгоби сэндс”-ийн Жастин Каплагаар татварын өр 35.3 тэрбум төгрөг төгрөгийг төлүүлөх хэрэгтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэхийнхэн жирийн иргэний гэрийг хүчэ...
    202.131.7.196
    Мэдэгдсэн Хариулах