Б.Болор: Ирэх оны төсвийг 7.8 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн
Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай,  2016 оны Төсвийн тухай хуулийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан Сангийн сайд Б.Болор “Сайдын цаг” уулзалтад мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Засгийн газар 2016 оны төсвийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа зардал хэмнэх бодлого барьж буй. Одоогийн бүтцээрээ ажилласан нөхцөлд 8.7 их наяд төгрөгийн зардал гаргаж төсөв алдагдах учраас ирэх оны төсвийг 7.8 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн. Үүнийг дагаад улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг бууруулж 6.9 их наяд болгон тооцсон.

Дутаж буй 900 тэрбум төгрөгийг урсгал зардлуудаас танах байдлаар шийдэж буй. Үүнд бүтэц, чиг үүрэг давхардсан яам, агентлагуудыг нэгтгэж, цөөлөхөөр шийдвэрлэсэн. Тухайлбал Гаал болон Татварын ерөнхий газрыг нэгтгэсэн бол Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн газрыг нэгтгэж, Төрийн өмчийн хороо, Худалдан авах агентлагийг татан буулгахаар төсөвт суулгасан. 2015 оны төсвийн тодотголд дэд сайд нарын орон тоог хасч оруулсан. Дэд сайдын орон тоо байх эсэхийг УИХ шийдвэрлэнэ гэж Сангийн сайд хэллээ.

Бүтцийн өөрчлөлтөд орж байгаа агентлагуудын тоо болон албан хаагчдын асуудлыг Засгийн газрын журмаар шийднэ. Төрийн өндөр дээд албан тушаалтан, улстөрийн албан тушаалтны цалинг 30 хувиар, төрийн захиргааны албан хаагчдын цалинг 10 хувиар бууруулах ба ирэх жил цалин нэмэх боломжгүй гэлээ. 

Улсын төсвийг бүрдүүлэхдээ 2016 онд уул уурхайн томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлснээр төсвийн орлого нэмэгдэх боломж бүрдэнэ. Уул уурхайн бүтээгдэхүүнээс улсын төсөвт орох үнийг олон улсын судалгааны байгууллагуудаас гаргаж байгаа үнийн төсөөллийн доод хувиар тооцож оруулсан.

Төрийн байгууллагууд болон яам агентлагуудыг цомхтгон, нэгтгэснээр суларч байгаа байр, машин, техник хэрэгслийг өмч хувьчлалаар худалдаж улсын төсөвт оруулна.  

2015 оны наймдугаар сард УИХ-ын ээлжит бус чуулганаар “Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль”-ийг батласнаар татварын орлого нэмэгдэх боломж бүрдсэн.

Улсын төсөвт орох орлого, зарлагыг бодитой тооцоолж гаргасан учраас  энэ  хэвээр нь батлавал 2017 оноос төсөв тэнцвэржиж, эрүүлжих үндэс бүрдэнэ. Ирэх жил сонгуулийн жил, гэсэн ч улстөрчид эдийн засгаа бодитой харж, цалин нэмэх асуудлаар популизм хийхгүй байвал сайн байна гэж Сангийн сайд ярилаа гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хувийн хэвшлийн ажилтан 2015-10-08 08:54:13
    Хувийн компанид ажилладаг бид татвар төлөөд бас 20-30 хувиар цалингаа бууруулсан. Гэтэл бидний татвараар цалинждаг нөхдүүдийн цалин 10хан хувиар буугаад шудрагу...
    199.49.15.127
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-10-07 11:10:55
    Төрийн захиргааны ажилчид гэж яам тамгийн газрын жирийн л нэг мэрэгжмлтэнүүд шүүдээ. ------------Эд нар ямар буруутай гэж цалингаа 10% хасуулж байна вэ...
    150.129.141.155
    Мэдэгдсэн Хариулах