Бээжингийн гудамжны баруун хэсгийг бүрэн хаана
Бээжингийн гудамжны зам, гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд ШУТИС-ийн уулзвараас 11-р хорооллын уулзвар хүртэлх авто замыг бүтнээр нь хаах талаар Нийслэлийн авто замын газраас мэдээллээ. Тодруулбал, өнөөдөр /2014 оны зургадугаар сарын 13/ оройн 23:00 цагаас эхлэн энэ чиглэл дэх замын хөдөлгөөнийг бүрэн хааж, нэг сарын хугацаанд шугам сүлжээний туннель, зам барилгын ажил хийх ажээ.

Зам засварын ажлыг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар "Бээжин констракшн инженеринг групп” компани гүйцэтгэж буй бөгөөд дөрөвдүгээр сараас зам барилгын ажил эхэлж, энэ хэсгийн замын хойд урсгалыг хаасан байгаа.  Харин Улсын баяр наадмаас өмнө хойд талын урсгалыг шинэчилж нээхээр төлөвлөж буй ажээ. Энэ чиглэлд хуучин дөрвөн эгнээтэй зам байсан бол өргөтгөл шинэчлэлийн ажлаар хоёр урсгалд тус бүр гурван эгнээтэй, нийт зургаан эгнээ бүхий зам болгон шинэчилж байгаа бөгөөд ногоон байгууламж, гэрэлтүүлэг, явган хүний зам байх юм. Бээжингийн гудамжийн зам барилгын ажил арваннэгдүгээр сарын 30-нд бүрэн дуусч, ашиглалтад орох төлөвлөгөөтэй ажээ.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.