Өнөө шөнө ДАШТ-ний гурван тоглолттой
Хөлбөмбөгийн ДАШТ өнгөрсөн шөнө нээлтээ хийсэн. 20 дахь удаагийн ДАШТ Бразил болон Хорватын шигшээ багийн тоглолтоор эхэлсэн бөгөөд энэхүү тоглолтонд зохион байгуулагч Бразилийн баг  3:1-ийн харьцаатай ялалт байгуулсан. Тэгвэл өнөө шөнө  А хэсгийн хоёр дахь тоглолт болно. Мексикийн шигшээ баг Камеруны шигшээ багтай тоглох бол В хэсгийн эхний тоглолт болно. Энэ тоглолт хөлбөмбөг сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаж байгаа бөгөөд ДАШТ-ни цомыг хамгаалагч Испанийн шигшээ баг Голландын шигшээ багтай тоголно. Энэ хоёр баг 2010 оны ДАШТ-ний финалын тоглолтоос хойш таарч тоглоогүй бөгөөд Улбар шарууд энэ удаа хариугаа авахаар хичээх нь ойлгомжтой. Мөн  В хэсгийн Чили, Австралийн шигшээ багуудын тоглолт явагдах хуваарьтай байна.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.