Сонгуулийн тухай хуульд  өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулснаа танилцуулав
УИХ-ын гишүүн Су.Батболд, С.Дэмбэрэл, Д.Сумъяабазар, А.Тлейхан, Ч.Улаан, Ж.Эрдэнэбат, Л.Цог нар санаачлан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, Засгийн газар болон СЕХ-ноос санал авахаар илгээж буй талаар мэдээлэл хийлээ. Тэд Хуулийн төслийг боловсруулахдаа хүчин төгөлдөр мөрдөж байгаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн ерөнхий бүтцийг хэвээр хадгалах зарчим баримталсан гэлээ.  Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд дараах зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг оруулахаар тусгажээ. 

Төсөлд, сонгуулийн одоогийн тогтолцоог хэвээр хадгалж, харин сонгуулийн нутаг дэвсгэрийг 26 тойрогт хуваан нэр дэвшигчдийг өрсөлдүүлсэн нь нэг нам, эвслийн нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөх, энэ нь намын эв нэгдэл, зохион байгуулалт, сахилга бат болон хүн хоорондын харилцаанд сөргөөр нөлөөлөх болсныг өөрчлөхөөр тусгасан гэнэ
Сонгуулийн тойргийг нэг мандат бүхий 48 тойрог байхаар өөрчилж, нам, эвсэл УИХ-ын сонгуульд 48-аас илүүгүй хүнийг энэ хуульд заасны дагуу байгуулагдсан тойрогт нэр дэвшүүлж, тойргийн дугаараар эрэмбэлэх эрхтэй болсноор дээрх байдал засагдах эрх зүйн боломж хангагдана гэж үзжээ.

Сонгуулийн хоорондын бүрэлдэхүүнийг зөвхөн төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдаар бүрдүүлж байсныг өөрчилж, тухайн тойрогт нэр дэвшигчээ дэвшүүлсэн улс төрийн нам, эвслийн төлөөллийг тэгш оролцуулан томилохоор тусгасан байна. 
Сонгуулийн хорооны гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсон хуралдаанаас гаргасан тогтоолд тухайн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргын аль нэг нь гарын үсэг зураагүй нь уг тогтоолыг хүчингүй, эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй гэх зохицуулалтыг бас тусгажээ.  

Уг хуулийн төслөөр бол гадаад улсад байгаа Монгол Улсын иргэдийн санал өгөх боломжийг нэмэгдүүлж цахим хэлбэрээр бүртгүүлэх, саналаа өгөх зохицуулалтыг хийхээс гадна санал тоолох автомат төхөөрөмжөөс гарсан дүнг гар аргаар давхар тоолж баталгаажуулах бөгөөд саналын хуудсыг гар аргаар тоолж байгаа процессыг илүү хяналт, ажиглалт дор явуулах, техник хэрэгсэл ашиглан дэлгэцээр шууд ажиглагч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад ил тод нээлттэй харуулах зохицуулалтыг хийжээ. Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн төрийн албан хаагчийг төрийн албанд эргэж орох эрхгүйгээр халах хариуцлагыг холбогдох зүйл, заалтад шинээр оруулжээ.

Сонгуультай холбоотой маргаан гомдол, нэхэмжлэлийг тухайн нутаг, дэвсгэрийн харьяалах захиргааны хэргийн шүүх зөвхөн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх, энэ шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүх тус бүр 21 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулсныг ийнхүү танилцууллаа.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • дүүрэнбаяр 2015-10-14 04:13:15
    Сүүлийн үед зарим хүмүүс ард түмнээс сонгогдохгүй гэдгээ мэдээд намын жагсаалтаар /квот/-оор орж ирж байгаа нь буруу.Үүнийг сонгуулийн хуулиар болих хэрэгтэй.
    150.129.142.128
    Мэдэгдсэн Хариулах
  • төрийн албан хаагч 2015-10-07 07:12:10
    сүүлийн сонгуулиуд урдны сонгуулиудыг бодвол хэл ам багатай явагдсан.энэ бол сонгуульд улс төрийн намын ажилтан оролцохгүй байсны ач гавъяа.
    202.179.11.94
    Мэдэгдсэн Хариулах
  • инээдтэй юм даа ийм ч бүдүүлэг байх гэж 2015-10-07 06:50:52
    Нябонуудаа тооцоогоо дахин сампингаар бодож баталгаажуулах болох нь бна шүү
    202.72.245.209
    Мэдэгдсэн Хариулах
  • SANAL 2015-10-07 06:00:13
    SONGOGCHDIIN SANALIIG HAR MASHINAAR BISH, GARAAR HYANALTTAI TOOLHOOR HUULINDAA ORUULJ OGVOL IH SAIN BNA SHUU
    202.179.8.26
    Мэдэгдсэн Хариулах