“Унадаг дугуйтай Улаанбаатар”-т Чежүгийн Монгол залуус нэгджээ
Монголын Залуучуудын Холбоо 2014 оныг залуусаа “Нэгдье” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд залуучууд “Спирт үү, спорт уу” аянд нэгдэж, аяны хүрээнд явагдаж байгаа бүхий л үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллаж байна.

Аяны бас нэгэн давалгаа болох “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн хүрээнд он гарсаар олон үйл ажиллагаанууд зохион байгуулагдаж байгаа юм. Нийслэл болоод, орон нутгийг унадаг дугуйн замтай болгох, үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л байгууллагууд унадаг дугуйн зогсоолыг байгуулах, мөн унадаг дугуйн даатгал, түрээсийн үйлчилгээг нэвтрүүлэх гэх мэтчилэн олон ажлуудыг эхлүүлээд явж байгаа бөгөөд энэхүү аянд дотоодын төдийгүй хилийн чанад дахь Залуучуудын холбоо нэгдсэн байна.

МЗХ-ны салбар зөвлөл болох Чэжү дэхь залуучуудын зөвлөл “Унадаг дугуйтай Улаанбаатар” аяныг дэмжиж, нэгдэж байгаагаа илэрхийлэн Чэжүгийн Юунг-Ду-Ам гэдэг газраас чэжүгийн хойд далайн эргээр унадаг дугуйн парадыг зохион байгуулжээ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.