Монгол Улсын өрсөлдөх чадварын зэрэглэлийг танилцуулна

09:00 цагт Хуульзүйн үндэсний хүрээлэнгийн хурлын зааланд  Монголын байгал орчны төлөөх хуульчдын холбоо, болон "Босоо Монголын голомт" ТББ хамтран "Ноён уулын бүс нутгийн түүхийн дурсгалт газрыг дэлхийн соёлын өвд бүртгүүлэх, хадгалж хамгаалахад тулгамдаж байгаа асуудал" сэдэвт онол практикийн бага хурлыг зохион байгуулах гэж байна.

09:30 цагт Хангарди ордны 14 давхарт  Улаанбаатар хот 2033 онд өөрийн хотдоо Өвлийн Универсад наадмыг зохион байгуулах эрх авахаар бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын урилгаар ирсэн ОУОСХ-ны Өвлийн универсиадын газрын төлөөлөгчид тус наадмыг зохион байгуулж ирсэн туршлага, бэлтгэл ажлын талаар санал солилцох хэлэлцүүлэг болно.

11.30 цагт Төрийн ордны Г танхимд Сонгуулийн хуулийг УИХ-ын даргад өргөн барих гэж байгаа талаар хэвлэлийн хуралтай юм байна. Хуралд МАН-ын генсек Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Су.Батболд болон бусад намын төлөөлөл оролцоно.

12:00 цагт Хөдөлмөрийн яамны хурлын танхимд Хөдөлмөрийн яам залууст цэрэгт алба хааж байх хугацаандаа сургалтад хамрагдаж, мэргэжил эзэмших боломжийг бүрдүүлэх Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна. Санамж бичигт Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар гарын үсэг зурна. 

11:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Нээлттэй нийгэм форумаас Монгол Улсын өрсөлдөх чадварын зэрэглэлийг танилцуулна.

11:30 цагт Жил бүрийн аравдугаар сарын 15-нд дэлхийн хараагүй хүмүүсийн эрхийг хамгаалах “Цагаан таягтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ЭМСЯ, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооноос “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12:00 цагт  “Монгол ньюс” мэдээллийн төвд Хүнсний аюулгүй байдлын талаар ноцтой мэдээлэл хүргэхээр НИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаа хэвлэлийн бага хурал зарлалаа.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.