Богдхан уулыг тайх ёслол өнөөдөр
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ сарын 7-ны өдөр буюу өнөөдөр Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолын ажиллагааг зохион байгуулахаар болсон. Энэ хүрээнд тахилгын ёслолын ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийнхэн мэдээлэл өглөө.
 
Богдхан уулыг дархалж, тахиж ирсэн түүх Хүннү гүрний мандан бадарснаас цааших 3000 жилийн тэртээгээс улбаатай бөгөөд Богдхан уулыг зун, намрын цагт хоёр удаа тахиж байгаад сүүлдээ нэг удаа тахиж, 1921 оноос хойш тахихаа больжээ. 1994 оноос хойш хэд хэдэн удаа Цэцээ гүнийг тахиж эртний ёс горимыг нь сэргээжээ. Монгол Улсын   Ерөнхийлөгчийн зарлигаар Богдхан уулын ноён оргил Цэцээ гүний тэнгэрийг тайх тахилга 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр буюу 17 дугаар жарны шороон үхэр жилийн намрын дунд сарын шинийн 17-ны Балжинням, Дашням давхцсан бэлэгт сайн өдөр болж Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн биеэр тус ёслолын ажиллагаанд оролцож байжээ.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Төрийн тахилгатай уул хайрханы тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам” 2012 оны 181 дугаар зарлигт Их Тахилгат хайрхан, Алтан хөхий, Алтайханы Таванбогд, Суварга хайрхан, Бурхан халдун, Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг таван жил тутам зохион байгуулахаар заасан байдаг.
 
Зарлигийн дагуу Богдхан хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг 2015 оны аравдугаар сарын 07-нд буюу XVII жарны модон хонь жилийн намрын дунд хөхөгчин тахиа сарын 25-ны билэгт сайн өдөр үйлдэхээр төлөвлөсөн.
 
Тахилгын ёслолыг тухайн нутаг дэвсгэрийн Засаг дарга хариуцах бөгөөд “Төрийн тахилгатай уул хайрханы тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”- ын дагуу зохион байгуулах юм. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Төрийн тахилгын ёслол үйлдэх тухай” асуудлыг хэлэлцээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар 10 дугаар сарын 7-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд 10:00 цагаас Цэцээ гүний оргил дээр эхлэх аж. Иргэд Төр хурахын ам- Цэцээ гүн, Манзушир хийд- Цэцээ гүн гэсэн албан ёсны хоёр маршрутаар алхаж тахилгад оролцох боломжтой. Харин тахилга үйлдэж буй газар эмэгтэй хүн гарахыг хориглосон. Мөн иргэд цаг агаарын нөхцөл байдлыг сайтар судалж тахилгад оролцохыг анхаарууллаа.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bataa 2015-10-07 16:51:23
    70 jil tahilga ene ter solioroogyi bolson.harin ch tahilga nereer zavaartuulj bohirduuldagaa bolimoor um.ardchillyn bas neg hulhi arga umuu. uul tahih gej.mongo...
    66.58.202.7
    Мэдэгдсэн Хариулах
  • baba 2015-10-07 09:25:38
    olloo news chini medeld baidag bizdee
    103.229.122.155
    Мэдэгдсэн Хариулах
  • бөбө 2015-10-07 08:12:50
    Бага мэдрэлтэцгээгээрэй.
    202.170.65.137
    Мэдэгдсэн Хариулах
  • мухар сүсэг бишрэлийг түгээгч 2015-10-07 05:24:49
    Төрийн тэргүүн зарлиг гаргаж татвар төлөгчдийн мөнгөөр мухар сүсгийн зан үйл хийж байгаа нь зүйд нийцэхгүй шүү. Мухар сүсэг энэ улс орныг улам доройтуулна
    202.21.112.154
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-10-07 05:09:28
    Энэ уул ус, овоо тахих зан үйл чинь шашны зан үйл биз дээ. Тэр сүм хийд нь үүнийгээ хийнэ биз, ерөнхийлөгч ингэж яадаг байнаа, ямар шашин төрийг хослуулагч биш
    202.21.112.154
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-10-07 02:42:55
    Эмэгтэй хүн ууланд гарч болохгүй гэдэг нь тэнэг хэрэг. та нар бүгд эхээс төрсөн юм байгаа биздээ, эх хүн чиг ариун хүн хаа байна, ямар судар номонд тэгж бичсэн ...
    103.14.36.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Hm 2015-10-07 02:08:01
    Uneheer deed tenger ch ene ulsiin huvi zaysg harahad hezuu boljee. Ene heden erguu dagznuud yadaj odroo ch songoj chadku yumdaa.
    27.123.214.109
    Мэдэгдсэн Хариулах
  • jervis 2015-10-07 02:02:28
    Tuuhee shutej,uul ovoo tahisanaar saijirdag bol ch!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!???????????????
    122.201.22.123
    Мэдэгдсэн Хариулах
  • Аяа, аяа!!!  2015-10-07 01:06:58
    Уул овоо тахих ёс бол бөөгийн шашны гаралтай үйлдэл. гэтэл Төрийн тэргүүн нь албан ёсоор зарлиг гаргаж төсвийн мөнгө үрж байдаг!!! Ичмээр юм!!!!
    150.129.140.73
    Мэдэгдсэн Хариулах