Мал мах, тvvхий эдийн vнэ буурснаар малчдын орлого ч унасан
Сvvлийн єдрvvдэд цаг агаарын сэрэмжлvvлэг мэдээ орон нутгийн иргэдийн хувьд хvндхэн дуулдаж байгаа. Тиймээс аймгуудын удирдлагууд євєлжилтєд хэрхэн бэлтгэж байгаа талаар Євєрхангай аймгийн засаг дарга Д.Тогтохсvрэнтэй ярилцлаа.

-Засгийн газрын тог­тоолын дагуу аймгууд євєлжилтийн бэлтгэл ажилдаа хэдийн орсон. Євєрєхангайхан ирэх євєлд хэр бэлтгэсэн бол?

-Тийм ээ, єнгєрсєн долдугаар сард Засгийн газрын 292, 293 дугаар тогтоол гарсан. Тэнд тусгахдаа мал аж ахуй болон тєв суурин газрын євєлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай бий. Тэр дагуу бид євлийн бэлтгэлээ хангахын тулд долоодугаар сард аймгийн Засаг даргын 01 тоот албан даалгавар гарган ажиллаж байгаа. Би єєрєє єнгєрсєн есдvгээр сарын 15-25-ны єдрvvдэд бvх суманд євлийн бэлтгэл хангах ажлын групп томилж, тэндээ орж ажиллаад, дvгнэлтээ хийсэн. Манай нийт нутаг дэвсгэрийн 70 хувь нь зуншлага сайтай байсан учраас нэг их гантай газар байхгvй.

Гэхдээ малчдын єєрсдийн хvсэлтээс харахад аймгийн хэмжээнд 170 єрхийн 100 мянга гаруй малыг бусад аймагт євєлжvvлнэ гэсэн бол єєрийн аймгийн нутаг дэвсгэр буюу сумаас суманд 600 орчим єрхийн 250 мянган мал оторлох гэсэн байгаа.

Мэдээж мал ахуй гэхээр зєвхєн хаана оторлох тухай биш єєр бусад асуудлыг ч орхигдуулахгvйгээр хичээн ажиллаж байгаа. Єєрєєр хэлбэл иргэдийн зvгээс мал, мах борлуулах хvсэлт их ирж байгаа. Аймгийн хэмжээнд бол 700 мянган мал борлуулах шаардлага бий гэсэн тооцоо байгаа. Мєн єєр аймгуудад євєлжих, євєлжvvлэх ажлуудыг хэрхэн шийдвэрлэх тухай зохицуулалтыг эхлvvлж байна. Євєл, хаврын хvнд цаг vе тулгарлаа гэхэд аймаг, сумын євсний аюулгvй нєєц чухал байдаг. Тиймээс энэ нєєцийг бvрдvvлэх, малчдын євсний бэлтгэлийг нэмэгдvvлэх арга хэмжээг авч байгаа. Тэгэхээр мал аж ахуйн тал дээр манай аймаг євєлжилтєд гайгvй сайн бэлтгэж байгаа гэж ойлгож болно.

-Засгийн газрын тог­тоолд тєв суурин газрын євєлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай тусгасан гэсэн. Євєрхангайн хувьд аймгийн тєв сvvлийн жилvvдэд нэлээд єргєжин тэлж байгаа шvv дээ?

-Ирэх євлийн бэлтгэлд “Баян тээг” ХК 110 мянган тонн нvvрс олборлох боловсруулалтын ажлыг хэрэгжvvлсэн. Тэгэхээр нvvрсний хувьд асуудалгvй бєгєєд арваннэгдvгээр сарын 15 хvртэл сумдууд татан авалт хийх ажлаа зохион байгуулчихна. Нvvрсээ дагаад дулааны асуудал сєхєгдєх байх. Vvнтэй зэрэгцээд уурын зуухнуудын засвар vйлчилгээний бvх ажлыг бvрэн дуусгасан. Харин цахилгаан тасарсан vед эх vvсвэр болгон ашиглах цєєн хэдэн зуухны дизелийн тvлшний асуудлыг шийдчихвэл ерєнхийдєє цэгцэрчихэж байгаа.

-Танай аймгийн хувьд дулааны цахилгаан станцаасаа болоод агаарын бохирдол улам бvр нэмэгдэж байгаа. Гэтэл бvтээн байгуулалт нь ч єссєєр байдаг. Vvнийг хэрхэн зохицуулж байна вэ?

-Дулааны цахилгаан станцын хувьд зураг тєсєл, техник эдийн засгийн vндэслэлээ боловсруулаад гаргачихсан. Эрчим хvчний яамнаас зарласан тендерээр “Энерготех Сервис” компани шалгарсан. Даан ч єнєєгийн хэлдэг, тулгамдаад байгаа асуудал нь хєрєнгийн эх vvсвэр болчихоод байна шvv дээ.

Тэр л зарчмаар бидний дулааны станцын ажил таг болчихоод байгаа. Яах вэ, аймгийн тєвд жижиг оврын 20 орчим зуух байдаг бєгєєд агаарын бохирдлыг хамгийн ихээр vvсгэж байна гэж vздэг. Тиймээс тодорхой арга хэмжээ авч байгаа ч vр дvн нь учиргvй сайжирч байгаа зvйл алга. Мєн тєвд утаа гаргадаг зуух 7000 бий. Гэр хорооллын утааг бууруулах зорилгоор 7000 зуухныхаа 50 хувь буюу 3500-г нь бvрэн шаталттай болгож сольсон.

-Дулааны станцын ажил нь зогсчихоод байдаг. Гэтэл бvтээн байгуулалт нэмэгдсээр байгаа биз дээ?

-Аймгийн хэмжээнд энэ онд 17.8 тэрбум тєгрєгийн хєрєнгє оруулалтын ажил хийгдэж байгаагийн зургаан тэрбум нь орон нутгийн, 11.8 тэрбум нь улсын тєсвєєр хийгдэж байгаа. Орон нутгийн хєрєнгє оруулалтаар хийгдэж байгаа барилгууд энэ жилдээ багтаад 100 хувь ашиглалтад орчихно. Харин улсын тєсвийн хєрєнгє оруулалттайгаас ирэх жил хvртэл хойшлогдсон гурван барилга бий. Мэдээж бvтээн байгуулалттай зэрэгцээд автозамын асуудал ч яригдах байх. Энэ жил Арвайхээрт 3.7 тэрбум тєгрєгийн єртєг бvхий дєрвєн км орчим автозам баригдаж байгаа бєгєєд бид хєрєнгє оруулалтад нь нэлээд анхаарч байна.

Бvтээн байгуулалтаа дагасан аймгийн нvvр царай гэдэг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжvvдээс ихээхэн хамаардаг. Худалдаа, vйлчилгээний барилгуудаас гадна орон сууцнууд ч ихээр баригдаж, ашиглалтад орж байгаа.

Тухайлбал 2011 оноос хойш 1050 айлын орон сууц ашиглалтад орсон. Ер нь энэ онд иргэдийн худалдан авах чадвар муудчихсан учраас орон сууц, бараа бvтээгдэхvvний борлуулалт буурсан. Vvнийгээ дагаад хувийн хэвшлийнхэн хэцvvхэн байдалд орж, шинээр орон сууц барих компаниуд гарч ирэхгvй байна шvv дээ. Хэдий бидний зvгээс газар олгохоос гадна инженерийн шугам сvлжээ зэрэг ажлыг нь дэмжиж байгаа ч борлуулалтгvй болчихоор яах болж байна. Жишээлбэл дээр хэлсэн 1050 айлын орон сууцны 300 нь эзгvй байгаа. Метр кв-ийн vнийг 1100-1200 тєгрєгєєр тогтоогоод байхад л тєлбєрийн чадвар алга.

-Уг нь малчдыг орон сууцжуулах, амжиргааг нь дээшлvvлэх тєсєл, хєтєлбєрvvд байдаг байх?

-Малчдын хувьд жаахан ярвигтай шvv дээ. Мал мах, тvvхий эдийн vнэ єссєн тохиолдолд л тэдний орлого нэмэгддэг. Жишээ нь єнгєрсєн жил 150 мянган тєгрєгєєр зарагдаж байсан эм хонь энэ онд 70-80 мянган тєгрєг болчихсон. Махны vнэ 3000 тєгрєгєєр буучихсан. Арьс шир, ноос, нэхий гээд тvvхий эдийн 2014 оныхоос 50 хувь унасан. Ийм байхад малчдын орлого эрс буурчихаж байгаа юм. Уг нь тэднийг усан хангамжаар хангах, мал маллах арга ухааны асуудлаар сургалт зохион байгуулж, малын vvлдэр угсаа чанарыг сайжруулахад анхаарал тавьсаар байгаа ч эдийн засаг хvндхэн байвал єєрсдийгєє орлогожуулдаг хvмvvст хvндхэн л байна.

-Амьжиргаа муу, орлого бага байхаар ажилгvйдлийн тvвшин нэмэгдэж, тvvнийгээ дагаад хот бараадах явдал нэмэгдэх байх даа?

-Энэ тал дээр харьцангуй гайгvй шvv. Нийслэлээс иргэд шилжиж ирээд байгаа. Vvнийг нь бид орон сууц, дэд бvтэцтэй холбоотой байх гэж боддог. Гэхдээ ажилгvйдлийн тvвшин єнгєрсєн жилийн есєн сарын байдлаар 1500 хvнийг ажилтай болгосон байхад єнєєдєр 689 хvнийг л хєдєлмєр эрхлэх боломжтой болгосон. Яах вэ, бусад аймагтай харьцуулахад хєдєлмєр эрхлэлтийн байгууллагад бvртгэлтэй ажилгvй иргэдийн тоо бага байдаг л даа.
Хямрал нvvрлэснээс болж хувийн хэвшлийнхэн орон тоогоо цомхотгож, цалингаа олгож чадахгvйд хvрсэн. Vvнээс vvдээд хєдєлмєрийн зах зээлийн нийлvvлэлт санаа зовоох болсон. Єнєєдєр дээд боловсролтой ажилгvй хvний тоо єнєєдєр 2000 гарсан. Энэ нь эзэмшсэн мэргэжил боловсрол нь зах зээлийн эрэлтэд нийцэхгvй байна гэсэн vг. Харин тусгай боловсролтой хvмvvст бол ажил олдоод байгаа юм.
 
Өглөөний сонин
Ж.Нарангэрэл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • malchin 2015-10-07 08:26:05
    hudlaa yariad bai teneg mini
    103.229.122.155
    Мэдэгдсэн Хариулах
  • дурын малчин портердоо малаа ачаад хотод 2015-10-07 08:06:22
    малчдын орлого биш тансаг хэрэглээ нь буурсан ш дээ. нэг өнжөөд зуд болдог бол яг таармаар бгаан жаахан ухааных нь сүв онгойг.ченжүүд буруутай гэж бүү худал бур...
    202.70.42.78
    Мэдэгдсэн Хариулах
  • йййй 2015-10-07 07:00:58
    Малчидын орлого буураагүй. Харин дамчидийн орлого бүүр буурах болно.
    202.131.228.20
    Мэдэгдсэн Хариулах