Голыцногийн багш нар Монголд иржээ
ОХУ-ын хилийн  албаны Голыцногийн  нэрэмжит сургуулийн ахмад багш  Комаев  Виктор Иванович,  Борис Валетинович  Фомин,  Сурмаво Любовь Никлаевна нар   тус сургуулийг төгсөгчдийн урилгаар  ирээд байгаа аж. Тус сургууль нь 1972 оноос хойш  Монголын хилийн цэргийн улс төрийн ажилтнуудыг бэлтгэж буй  юм.

Москва хотод байдаг олон жилийн түүхтэй  цэрэг улс төрийн  энэхүү сургуулийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав, хошууч генерал С.Гүржав зэрэг  цэрэг  улс  төрийн олон ажилтнууд төгсөж байжээ. 

Комаев  Виктор Иванович нь тухайн үеийн юутнуудад галын бэлтгэлийн хичээл заадаг байсан аж. Харин Борис Валентинович  Фомин нь монгол оюутнуудын  курсын  захирагч, Сурмаво Любовь Никлаевна бол монгол оюутнуудад  орос хэлний цагаан толгойг  анх заасан багш юм байна.
Гадаад оюутнуудын гол хичээлийг зааж  байсан эдгээр багш нар тухайн үед  шилдэг гэгдэж байсан Монгол оюутнуудынхаа урилгаар ийнхүү ирсэн бөгөөд  Хил хамгаалах байгууллагын бие бүрэлдэхүүнтэй  уулзалт зохион байгуулсан байна.
С.Цээл
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.