Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийг баталлаа
Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийг баталж, үүнтэй холбогдуулан төлөвлөгөө боловсруулан батлахыг Аж, үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа. 

Стратегийн зорилт, арга хэмжээг өөрийн эрхлэх асуудлын хүрээнд болон харъяа нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүн болон агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Мөн стратегийн зорилт, арга хэмжээг улсын жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улс, орон нутгийн төсөвт тусгаж, гадаадын зээл болон гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах замаар санхүүжүүлж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Аж үйлдвэр болон Сангийн сайд нарт даалгалаа.

Үндэсний үйлдвэрлэлийг хамгаалж, үндсэн түүхий эдийг дотооддоо боловсруулж, дэвшилтэд техник, технологийг нутагшуулан экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нь энэхүү дунд хугацааны  стратегийн зорилго юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.