Төрийн мөнгөөр сонгуульд өрсөлдөх боломжийг Цэц олгоод байна уу
 УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Сонгуулийн хуультай холбогдуулан гаргасан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, зарим аймагт үүсээд байгаа асуудлыг хэлэлцэж, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа нар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт "Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан УИХ-ын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна" гэж заасан байдаг ажээ. Гэтэл Үндсэн хуулийн Цэцээс энэхүү хуулийн заалтыг 2015 оны есдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр болсон байна. Өөрөөр хэлбэл, төрийн бүх албан тушаалтан сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс ажил, албан тушаалаасаа түдгэлзэхгүйгээр сонгуульд нэр дэвших эрхтэй болж байгаа юм. Харин МАН-ын бүлэг Үндсэн хуулийн Цэцийн энэхүү 12 тоот дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзжээ.

Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт тайлбарлахдаа "Цэц засгийн эрх баригч нам, одоо ажиллаж байгаа төрийн удирдах албан тушаалтнуудад давуу байдал бий болгосон. Өөрөөр хэлбэл, яамны төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, төрийн өмчит компанийн захирлуудад албан тушаал, эрх мэдэл, унаа машин, хангамжтайгаа хамт сонгуульд нэр дэвших боломж олгож байна. Морьтой хүн, явган хүн хоёр уралдвал хэн нь түрүүлэх нь тодорхой. Сөрөг хүчин, бусад улс төрийн намаас нэр дэвшигчид, жирийн иргэд, улс орноо хөгжүүлэх бодлогод оролцъё гэсэн хүмүүст явган таваргах л дүгнэлтийг гаргасан байна. Цэцийн дүгнэлтийг бид ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байгаа. Сонгуульд хүн бүхэн ижил тэгш гараанаас гарч өрсөлдөх ёстой.  МАН засгийн эрх барьж байхдаа, олонхи байх үедээ бусадтай ижил тэгш гараанаас сонгуульд оролцох ёстой гэдэг үүднээс төрийн удирдах албан тушаалтнууд сонгууль болохоос өмнө ажлаасаа чөлөөлөгдөх хуулийн зохицуулалтыг хийсэн. Гэтэл АН эрх барьж байх үедээ төрийн ажил, албан тушаалаа эрхлэн давуу байдалтайгаар сонгуульд оролцох боломжийг бий болгох гэж байна. Ард түмэн энэ байдлыг харж байгаа. Тиймээс бид энэ дүгнэлтийг хүлээж авахгүй" гэлээ.

Мөн тэрээр сүүлийн үед Цэц захиалгат, улс төрийн тодорхой зорилготой дүгнэлт гаргаж байгааг тэрээр шүүмжилж байна.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • гаяа 2015-10-06 17:07:15
    Иргэн хүн сонгуульд өрсөлдөхдөө нэг гараанаас эхлэх зарчим алдагдаж бна, намд хэлбийж шийдвэр гаргах юм бол МУ-д хуулийн манаач бх хэрэг бна уу?
    103.26.193.170
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-10-06 04:08:35
    Ue ni ongorson heden luiwarchinguud hotsrogdson ovgochuud UHTsesees zailah heregtei
    119.40.97.94
    Мэдэгдсэн Хариулах
  • Батхүү 2015-10-06 02:01:14
    Үндсэн хуулийн цэц гэж хэдэн тэнэг юм адаглаад хуулийн мэргэжилтэй хүн сонгооч дээ
    112.72.13.101
    Мэдэгдсэн Хариулах