Цэргийн их наадмын тэмцээнээс жудочид багаараа мөнгөн медаль хүртжээ
БНСУ-ын Мүнген хотод Дэлхийн цэргийн Олимп гэгдэх Цэргийн их наадмын 6 дах удаагийн тоглолт “Нөхөрлөл, эв нэгдэл” уриан дор энэ сарын 2-оос эхэлсэн билээ. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 117 орны 7045 тамирчин цэргүүд 24 спортын төрлөөр 10 хоногийн хугацаанд өрсөлдөж байна.

Нээлтийн ажиллагаанд БНСУ-ын Ерөнхийлөгч хатагтай Баг Гин Хэ болон БНСУ-ын Батлан хамгаалахын сайд, Жанжин штабын дарга болон бусад оролцогч орнуудын тэргүүнүүд оролцсон юм. Монгол Улсаас Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр багийг ахлан оролцжээ.

Тэмцээн эхэлсэний маргааш буюу өнгөрсөн бямба гарагт манай Зэвсэгт хүчний “Алдар” спортын эрэгтэй жудо бөхийн тамирчид багийн тэмцээнд мөнгөн медаль хүртсэн сайхан мэдээ ирүүлсэн байна. Ингэснээр 10 өдрийн туршид үргэлжлэх энэ удаагийн Дэлхийн цэргийн олимпоос Монголын тамирчид анхны медалиа мөнгөн медалиар эхлүүлж байна.

Тэмцээний үеэр  Дэлхийн спортын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсын баг тамирчдын багийн ахлагч, Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяр, Жудо бөхийн багийн ахлагч Б.Ганбаатар нарыг хүлээн авч уулзаж цаашид хамтран ажиллах олон улсын тэмцээн уралдааныг өөрийн орондоо зохион байгуулах асуудлаар санал бодлоо солилцсон байна. Манай тамирчид  спортын найман төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх бөгөөд  байт харваа, бокс, буудлага, чөлөөт бөх, жүдо бөх, хөнгөн атлетик, таеквондо, дугуйн төрлөөр оролцоно.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.