Үүл баатар аа, 1.5 саяын үнэтэй кассын машин хэний шахааны бизнес вэ
Хотын дарга аа, нийслэлчүүдэд ял мэт ногдуулж буй энэ олон төрлийн татвар арай биш ээ. Учир нь нийслэлийн татварыг баталснаас хойш маш олон аж ахуйн нэгж орлогогүй болж, хаалга үүдээ барихдаа тулчихаад байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн иргэдийн албан татварыг нэг хувиар тогтоосноос хойш өнөөдрийн энэхүү хэл ам, хэрүүл тэмцэл аж ахуйн нэгжүүдэд гарах болжээ. Уг нь эдийн засаг нь суларч ард иргэд нь арайхийж хоногийн хоолоо залгуулж байгаа энэ үед татвар ногдуулах болсон нь цаг үеэ олоогүй ажил гэж нийслэлийн иргэд үзэж буй юм. Тэгвэл нийслэлийн иргэдээс нэг хувийн татвар авах мэргэн санаа гаргасан Хотын дарга Э.Бат-Үүл иргэдийнхээ халаасыг бүрмөсөн хоослож хоногийн хоолноос нь салгахаар шийдсэн бололтой.
 
Ийн хэлэхийн учир нь, аж ахуйн нэгжүүд иргэдэд үйлчилгээ үзүүлснийхээ төлөө 1 хувийн татвар төлөх бөгөөд энэ нь тухайн үйлчилгээн дээр нэмэгдэж, цаад утгаараа иргэд уужидсэнийхээ төлөөсөнд 1 хувийн татвар төлөх болоод байгаа.
 
Тэгвэл аж ахуйн нэгжүүдэд үүнээс илүү дарамт ирж буй нь 1.5 сая төгрөгийн өртөгтэй кассын машиныг заавал ав гэсэн шантааж юм. Өөрөөр хэлбэл, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 7000 гаруй аж ахуйн нэгж байдаг. Үүнээс томоохон супермаркет, сүлжээ ресторанууд авахад нэг их хүндрэл үүсэхгүй нь ойлгомжтой. Харин жижиглэнгийн бараа зардаг "бага гарын” буюу 6, 8 нэрийн дэлгүүрүүд энэ хэмжээний үнэтэй кассын машиныг авч чадахгүй гэдгээ албаныханд учирлаад ч тусыг эс олжээ.
 
 Хэрвээ нийслэлийнхэн аж ахуйн нэгжүүдэд 1.5 сая төгрөгийн үнэтэй кассын машин шахаад эхэлбэл хэдэн арван тэрбум төгрөг нийслэлийн төсөвт орно гэсэн үг. Тиймээс 1.5 сая төгрөг бүхий өртөгтэй кассын машин хэн гэгч эрхмийн шахааны бизнес вэ гэдгийг Э.Бат-Үүл даргаас асуумаар байна. Өөрөөр хэлбэл, Үүл баатар дарга хэний бизнесийг дэмжиж энэ хуулийг санаачилж нийслэлийн иргэд рүүгээ дайрах болов гэх асуултыг олон мянган иргэн манай сониноор дайж байна.
 
Иргэд хоол идсэнийхээ төлөө нэг хувийн татвар өгөх нь хангалттай байхад заавал ч үгүй ингэж иргэдийнхээ нуруун дээрх ачааг хүндрүүлэх хэрэг байгаа юм уу гэж асуух хүн ч олон. Харин эдийн засаг сайжирч, иргэдийн худалдан авах чадвар нэмэгдсэн үед татварыг нэмж болох л байсан.
 
Гэтэл цаг үеэ мэдрэлгүй иймэрхүү татвар, шахааны бизнесийг хамтад нь хийж байгаа нь үнэхээр харамсалтай. Уг нь НИТХ дахь МАН-ын бүлэг уг албан татварыг эсэргүүцэж одоохондоо хэрэгжих
боломжгүй зүйл гэж мянгантаа хэлж завсарлага авсан ч АН-ын бүлгийнхэн албан татварыг нэг хувиар тогтоож олонхоороо хүч түрэн баталсан нь бодит үнэн. Өөрөөр хэлбэл, иргэдийн худалдан авах чадвар, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалтай холбон тэг хувийн татвартай байх асуудлыг МАН-ын бүлэг гарган тавьсан гэсэн үг. Хамгийн асуудалтай нь Хотын дарга болон хууль санаачлагчид "Архи, тамхины хэрэглээг хязгаарлах зорилгоор” ийм хууль гаргах болсон гэж хэлж байгаа юм. Яг үнэндээ хотын удирдлагууд нийслэлийнхээ оршин суугчдын халаас руу өнгийж төрөл бүрийн үйлчилгээ авах эрхийг нь хүртэл зөрчиж байгаа мөртлөө дээрээс нь аж ахуйн нэгжүүдээс ашиг олох гэж байгаа нь өөрсдийнхөө идэж уусан мөнгийг иргэдээс авах гэж байна гэсэн хардлага төрүүлж буй.
 
Нийслэлийн удирдлагуудын амьдрал ахуй жирийн иргэдийнхээсээ хэдэн хувь илүү гэдгийг хүн бүр мэднэ. Тэдний сард авдаг цалин хэд билээ, дээр нь маш олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж хэдий хэрийн хэмжээний мөнгө халаасладаг билээ гээд бодохоор асар их тоо гарна. Ингэж л өдөр, шөнө шиг заагтай амьдардаг дарга нар маань бодит үнэнд нийцэхгүй хууль дүрэм баталж иргэд болон аж ахуйн нэгжүүдийнхээ халаас руу өнгийж арай ядан ажлын байр бий болгож буй хүмүүсийн амьдралаар тоглож байгаа нь энэ цаг үед нийцэхгүй хууль дүрэм болчихоод байна.

Тиймээс л хотын дарга аа, 1.5 сая төгрөгийн өртөгтэй кассын машины цаана хэний бизнес явж байна вэ, хэн нэгэн этгээд чоно борооноор гэдэг шиг бизнес хийх гэж байгаа юм биш биз дээ. Юутай ч хотын дарга аа, ард иргэдээсээ татвар нэрээр авч буй энэ их өрийн дарамтаа хэзээ зогсоох бол гэж нийслэлчүүд хүлээж байна шүү.
 
Өглөөний сонин
Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2016-01-05 11:30:08
    захын наймаачид яах болж байна даа худалдан авагчид чинь захруу явах бол 2 хувийг яаж авах юм болдоо
    182.160.4.170
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-01-05 02:04:41
    Худалдан авалт бүрийн 2 хувиа эргүүлж авах боломж олгож байгаа нь маш зөв санаа гэж боджийн, гэхдээ энэ машиныг авч дийлэх хүн нь хэр их байгаа бол доо???
    202.131.7.246
    Мэдэгдсэн Хариулах
  • Р.Саруулаа 2015-10-15 02:45:24
    Энэ сэтгүүлч хүн гүтгэхдээ хэдийг авдаг бол? Ямар ч кассын машин ашиглаж болно. Бүр зүгээр дэлбэрцэн дээр үеийн компьютер, болий гэхэд гар утас ч болно гэсийшд
    103.10.21.61
    Мэдэгдсэн Хариулах
  • Orgil 2015-10-08 03:54:06
    Ajilaa hiijil baig l dee. yu ch hiihgui baisanaas l deer. arhi tamih hereglehgui gertee hooloo hiij ideed honoh yum bol 1% hasagdahgui shdee
    49.0.186.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Boogii 2015-10-07 02:43:16
    tatvariinhnii ajliig bulaaj avch hiigeed l. Eneiig bitgii huurgood bgaach. Bur davartsan.
    49.0.162.25
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-10-07 00:38:06
    Дандаа нэг хогийн юм санаачилж байх юмаа болимоор юмаа
    112.72.13.196
    Мэдэгдсэн Хариулах
  • гаяа 2015-10-06 17:11:02
    Одоо больдоо Үүл баатар гуай хогний ногоон уут, рейлбус, урт автобус, бүүр суулдээ дэлгүүр бүрийг кассын машинжуулах шахааны бизнес энэ нийслэлийн иргэд сөхөрч ...
    103.26.193.170
    Мэдэгдсэн Хариулах
  • жаргал 2015-10-06 11:34:58
    Бид энэ үнэтэй кассын машин авч чадахгүй үндсэн татвараа өгч чадахгүй үйлээ үзэж бна ёстой зайлаа
    202.179.29.111
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-10-06 07:59:25
    Ард түмнийг доромжилж, ард түмнээс хулгай хийж ханахгүй юм аа, яаж энэ байлайг зайлуулна аа
    202.21.117.114
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-10-06 05:39:52
    bat uul ogtsor iim teneg tolgoigoor yah um be zail
    49.0.160.165
    Мэдэгдсэн Хариулах
  • оогий 2015-10-06 03:53:36
    Нэртэйгээр нь захын наймаачдад ч гэсэн шахаач кассын машинаа ккк
    119.40.102.94
    Мэдэгдсэн Хариулах
  • аө 2015-10-06 00:48:32
    багадаа хүний халаас суйлдаг байж байгаад сурсан зангаа тавихгүй ардуудын халаасаас томоор суйлж байгаа юм даа. ойлголдоо энэ үндсэн зан гэдгийг ойлгож шар хадн...
    202.179.20.72
    Мэдэгдсэн Хариулах
    • аө 2015-10-06 01:14:56
      шар хадны хурцын тасагт эмчлэх ёстой шүү дээ.
      202.179.20.72
      Мэдэгдсэн Хариулах