“Амгалан” дулааны станц 15-нд нээлтээ хийнэ
Улаанбаатар хотын дулааны шинэ эх үүсвэр болох “Амгалан” дулааны станц өнгөрөгч сарын 27-ноос  эхлэн хэрэглэгчдээ дулаанаа түгээж эхэлсэн. Харин энэ хугацаанд  ямар нэгэн доголдол, хүндрэл гараагүй гэдгийг холбогдох мэргэжилтнүүд хэлж байна.

“Амгалан” дулааны станц ашиглалтад орсноор 1.3 сая гаруй хүн амтай Улаанбаатар хотын зүүн бүсийн айл өрх, аж ахуйн нэгжүүд найдвартай дулааны эх үүсвэрт холбогдож, 50 мянган айлын орон сууц шинээр барих боломж бүрдэж байгаа юм. Тус станц энэ сарын 15-нд албан ёсны нээлтээ хийхээр болжээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ....... 2015-10-06 00:33:10
    ямар нээлт хийж дуусдагүй эд бэ. жил бүр л нээгээд байгаа юм шиг ярих юм. 9 сард нээгдлээ гээд байсан сар бүр нээгдэж байх хогийн тонтон юм уу.
    202.179.20.72
    Мэдэгдсэн Хариулах