Гүнжийн хагарал, Шар хоолойн амд газар хөдлөлтийн голомт байжээ
Энэ сарын 3-ны 17.30 цагийн үед нийслэлд 3.5, 4.4 магнитуд  буюу 5 баллын хүчтэй хоёр удаагийн газар хөдлөлт болсон тухай мэдээлэл цацагдаад байгаа билээ. Тодруулбал Шар хаднаас зүүн хойш орших Гүнжийн хагарал, Шар хоолойн ам гэдэг газруудад газар хөдлөлтийн голомт байсан байна. Энэ талаар Одон орон геофизик  судлалын хүрээлэнгээс мэдээлсэн юм. Энэхүү цэг нь газар хөдлөлтийн идэвхтэй зургаан цэгийн нэг нь байсан аж.
Гэхдээ өнгөрөгч онд дэлхийн газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутгуудаар болсон хүчтэй болон хүчтэйвтэр 3857 удаагийн, Монгол орны нутаг дэвсгэрт болон хил орчмын бүс нутагт болсон сул болон хүнд мэдрэгдэм хүчтэй 24593 удаагийн ойрын газар хөдлөлт бүртгэгдэж байжээ.

Манай орны нутаг дэвсгэрт 1905 оноос хойш газар хөдөлсөн аюултай тохиолдол хэд хэд байдаг. Тухайлбал 1905 оны долдугаар 9-нд Цэцэрлэгт 7.6 баллын хүчтэй газар хөдөлж газрын гадаргууд 130 км-ын хагарал үүсгэж байсан аж. Мөн оны долдугаар сарын 23-нд Булнайн нуруунд 8.2 баллын хүчтэй хөдлөлт болж 370 км хагарал үүссэн, 1931 оны наймдугаар сарын 10-нд Монгол Алтайн нуруунд 8 баллын газар хөдлөлт болж 189 км газрын гадаргуу хагарсан тухай мэдээлэл, газарзүйн судалгаа байдаг. Мөн Говь-Алтайн нуруунд 1957 оны арванхоёрдугаар сарын 4-нд 8.1 баллын газар хөдлөлт болж 270 км хагарал үүссэн гэсэн судалгаа байдаг.

 Тэгвэл 1990 оноос хойш ноцтой гэж хэлж болох таваас дээш магнитудын газар хөдлөлт 20 орчим удаа бүртгэгдэж  байжээ. 2000, 2005 онд Улаанбаатараас 180 км зайд орших Дундговь аймгийн Дэрэн суманд  6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл нийслэлд мэдрэгдэж байсан бол 2003 онд Баян-Өлгий аймагт болсон газар хөдлөлт баруун гурван аймгийн есөн сумын нутгийг хамарч, 18 байшин барилга эвдэрч, улсад 67 сая төгрөгийн хохирол учирч  байсан  аж.  
                                                                                                                                  
  С.Цээл
                                                                                                                                    Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.