О.Баасанхүү худлаа “ярьсан” тул С.Баярцогт огцрохгүй

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт өнөөдөр мэдээлэл хийв. Өнгөрсөн сард УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс “Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг үүрэгт ажлаа хийж чадахгүй байна” гэх үндэслэлээр огцруулах хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Тэгвэл  Үндсэн хуулийн Цэцийн хуралдаануудаас “УИХ-ын гишүүн нь сайд огцруулах хуулийн төслийг санаачлан УИХ-аар хэлэлцүүлж байгаа нь Засгийн газрын танхимаар ажиллах зарчмыг үгүйсгэж байна” гэсэн дүгнэлтийг  гаргасан  байдаг.

Ийм дүгнэлт гарсаар байхад УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Цэц УИХ-ын бүрэн эрхэд халдлаа. Сайд С.Баярцогтыг огцруулахгүйн тулд улс төржлөө” гэх мэдээллийг хийсэн. Үүнд нь  ЗГХЭГ-ын дарга  дараах тайлбарыг хийсэн юм.  
Тэрбээр “О.Баасанхүү гишүүн үндэслэлтэй, үнэн зүйл яримаар байгаа юм. Өнгөрөгч есдүгээр сарын 9-нд Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай асуудлыг хэлэлцээд Үндсэн хууль зөрчсөн тухай 11 дүгээр дүгнэлт гаргасан.

Гэтэл С.Баярцогт гэдэг хүнд хэргээр хамаатуулж, захиалсан мэтээр гүжирдэж байна. Тэгээд ч огцруулах асуудлыг есдүгээр сарын 6-нд УИХ-д өргөн мэдүүлсэн гэж О.Баасанхүү гишүүн ярилцлагадаа дурдсан байсан. Тэр өдөр нь амралтын буюу ням гариг байсан. Монгол Улсын Их хурал ням гаригт хуулийн төсөл хүлээж авдаггүй. Ийм байтал УИХ-ын гишүүний нэр хүнд, хэвлэл мэдээллийг ашиглаад худлаа ярьж байна. Ерөсөө баримт гаргаж ирж тавихгүй байгаа нь О.Баасанхүү гигүүнийг худлаа  ярьж байгааг илтгэж байна” гэв.

Мөн өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэх үед Засгийн газар ямар үндэслэлээр Цэцэд 300 сая төгрөг шилжүүлсэн бэ гэдэг асуудал үүссэн. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Засгийн газар Цэцийг авлигадлаа” гэж ярьсан. Энэ тухайд сайд С.Баярцогт “Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг ёсчлон тэмдэглэх хүрээнд хөрөнгө гаргахаар болсон. Түүнээс Цэцэд мөнгө төсөвлөсөн зүйлгүй. Тус ойг тэмдэглэх асуудал дөрвөн сарын өмнөөс яригдаж, Ерөнхийлөгчийн зарлиг энэ оны наймдугаар сарын 28-нд гарсан.

Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг 2017 онд тэмдэглэнэ, бэлтгэл хангах хүрээнд ажил хоёр жил дамнан үргэлжилнэ. Гэхдээ эдийн засгийн байдал хүнд байгаа учраас нэг ч төгрөг шилжүүлээгүй байгаа” гэсэн. Мөн тэрбээр би албан тушаалаасаа  буух ямар ч боломжгүй. Яагаад гэвэл  би нийт иргэдээсээ уучлалт гуйж, УИХ-ын дэд даргын албан суудлаа өгч чөлөөлөгдсөн.
Хоёрдугаарт, төрийн албан хаагчид үндэслэлгүйгээр ажлаас халагдсан асуудалд Засгийн газрын хэрэг эрхлэх газар холбогдолгүй. Гуравдугаарт, Засгийн газар, УИХ-ыг муу холбон ажиллаж байна гэсэн. Харин ч харилцааг нь сайн барьж ажиллаж байгаа” гэж мэдэгдэв.
 
                                                                                                                                    С.Цээл
                                                                                                                        Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-11-03 01:07:41
    Баярцогтод жаахан ч гэсэн ичих нүүр байсан бол үндсэн хууль энээ тэрээ гэхгүйгээр өөр сайн дураараа огцорвол яасан юм бэ?
    103.9.89.18
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-10-06 07:58:33
    Bayartsogt zailaachee bidnii mongiig hulgailj ideh shunal chini duusahgyi nee
    103.9.90.130
    Мэдэгдсэн Хариулах
  • бузарынхан 2015-10-06 02:33:56
    Увайгүй шившигт хулгайч цалингийн 20 хувийг, УИХ-ын дэд даргыг улсаа цөлмөж харьд нууц данс нээж ард түмний идэх хоолыг хулгайлсаныхаа энэ ялт үйлдлээсээ мультр...
    124.158.78.125
    Мэдэгдсэн Хариулах
  • donkeys 2015-10-06 01:17:14
    76р улс дутахгүй. бүгд үхээд улсыг хөл хөсөр гар газарт амар жимэр амьдруулаад өг:
    202.179.20.72
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-10-05 13:58:24
    Ali ali ni ajlaa ugchihmuur yum. orlood hiih 2-r eeljiinhen zunduu bii. Humuusiig ajilgui bolgoj chaddagshigee uursduu ajilgui bolj uzeech. Dawhar deelee hoyula...
    150.129.142.54
    Мэдэгдсэн Хариулах
  • Хуц чи 2015-10-05 13:18:17
    Хуцаад байлгүй наад албан тушаалаасаа буугаачээ. Ард түмэн бид чинь туйлдаж гүйцээд байна шүү Юм юм болж мэдэхээр байгаа шүү
    150.129.143.174
    Мэдэгдсэн Хариулах
  • гэрэлээ 2015-10-05 10:35:48
    хэмнэрт... эх орон... ард түмэн ... алга урвуулахын зуур шийд гаргахаараа гаргаад, зөв үнэн, шинжлэх ухаанч саналд яагаад хариу өгөхгүй таг болоод байна вэ... т...
    202.179.28.104
    Мэдэгдсэн Хариулах
  • bold 2015-10-05 07:32:43
    yag unen
    103.229.122.155
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-10-05 07:05:59
    эр улс чинь нэг сайхан барилдчих
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах