"Miss Mongolia 2015"-ын тэргүүн миссээр Ц.Аззаяа тодорлоо
​Монголын сайхан бүсгүйчүүдээс шилдгүүдийг нь тодруулсаар 12 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулж ирсэн "Miss Mongolia 2015" наадмын шилдгүүд маань өнгөрсөн амралтын өдрөөр тодорлоо. "Мисс монголиа" холбоо, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн хамт олон хамтран зохион байгуулсан тус наадмын энэ жилийн шилдгүүдээр Тэргүүн титмын эзнээр Цогт-Очирын Аззаяа тодорсон бол дэд байрыг Цэвээндашийн Энхжин, гутгаар байрыг Ганзоригийн Сарантунгалаг нар тус тус шалгарлаа.

Мөн тус наадмын үндсэн зургаан шалгаруулалтын шилдгүүд тодорчээ. Үүнд
- "Мисс спорт"-ын эзнээр Цэвээндашийн Энхжин,
-"Мисс фото"-гийн эзнээр Алтанхуягийн Цолмон,
- "Мисс бикини"-ийн эзнээр Цогт-Очирын Аззаяа,
- "Мисс оюунлаг"-ийн эзнээр Батцэнгэлийн Нямхишиг,
-"Мисс авъяас"-ын эзнээр Хүрэлбаатарын Батдулам,
-"Мисс модель"-ийн эзнээр Энх-Амгалангийн Оюунбилэг нар тус тус шалгарсан юм.
Ингээд өөрсийн гоо үзэсгэлэн, авъяас билиг, мэдлэг боловсролоороо өндөрт өргөгдөж шалгарсан эхний гурван байрын миссүүд маань ирэх саруудад эх орноо төлөөлөн дэлхийн тэмцээнүүдэд оролцох юм.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.