Ихэнх нутгаар хүйтэрч, цас орно
Төв болон Зүүн аймгуудын нутгаар цас орж, бүх нутгаар хүйтрэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна. 

Баруун аймгуудын нутгаар: 5-нд нутгийн баруун хэсгээр, 6-нд зарим газраар цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 5-10м/с, 5-нд  зарим газраар , 6-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур 18-20м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. 6-7-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус өдөртөө 5-10 градус дулаан , бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө бага зэрэг дулаарна.

Төвийн аймгуудын нутгаар: 6-нд зарим газраар, 7-нд ихэнх нутгаар, 8-нд нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи өмнөөс баруун хойш эргэж 5-10м/с, 6-7-нд ихэнх нутгаар түр зуур 18-20 м/с, 8-нд нутгийн зүүн хэсгээр 12-14м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 6-нд нутгийн баруун хэсгээр, 7-8-нд ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл,  Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 4-9 градус дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө бага зэрэг дулаарч уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн өдөртөө 9-14 градус дулаан байна.       

Зүүн аймгуудын нутгаар: 7, 9-нд зарим газраар, 8-нд ихэнх нутгаар цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, 6-нд зарим газраар 12-14 м/с, 7-8-нд ихэнх нутгаар 18-20 м/с хүрч цасан шуурга шуурна. 7-9 нд ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. 10-наас бага зэрэг  дулаарна.

Говийн аймгуудын нутгаар: 6-нд нутгийн баруун хэсгээр, 7-нд нутгийн зүүн хэсгээр  хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с, 6-7-нд зарим газраар түр зуур 18-20м/с хүрч шороон шуурга шуурна. 7-8-нд ихэнх нутгаар хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан өдөртөө 4-9 градус дулаан байна. 9-өөс нутгийн баруун хэсгээр, цаашдаа нийт нутгаар бага зэрэг дулаарна. 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ....... 2015-10-05 09:28:46
    taamaglaj l yaridag shuu dee. yag tag helbel hudlaa helsen bolood bdg. yum
    202.179.20.85
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2015-10-05 04:37:55
    Яг Улаанбаатарт цаг агаар ямар байхыг хэлж байвал зүгээр бна. Ард иргэдийнх нь талаас илүү хувь нь амьдардаг нутгийн цаг агаар ус агаар мэт хэрэгтэй бна шүү!
    112.72.11.134
    Мэдэгдсэн Хариулах
    • Ганхуяг 2015-10-05 05:17:47
      Яг зөв... Улаанбаатарыг Төвийн нутгийн зүүн хэсэг гэдэгээр л ойлгоод яваад байдаг...
      122.201.24.48
      Мэдэгдсэн Хариулах