Цацрагийн хэмжилт хийсэн автомашин авч байхыг зөвлөж байна
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Зөвлөгөө, мэдээллийн төвөөс Япон Улсад үйлдвэрлэсэн автомашины импорт, худалдаа эрхэлдэг болон худалдан авах иргэн, аж ахуйн нэгж цацрагийн хэмжилт хийлгэсэн, хэмжилтийг нь баталгаажуулсан гэрчилгээтэй эсэхийг нягтлаж байхыг зөвлөж байна.
 
Тус байгууллага цацрагийн аюулгүй байдлыг хангуулах, иргэдийг цацрагийн бохирдолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гаалийн хяналтын бүс, авто техникийн захуудад эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийж байгаа аж. Хяналт, хэмжилтээр цацраг илэрсэн тохиолдолд холбогдох байгууллагуудтай хамтран бохирдлыг бууруулж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж буй аж. Угтаа бол цацрагийн бохирдолтой автомашин оруулж ирэх нь хэрэглэгчийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг алдагдуулж болзошгүй ба төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хүндрэл учруулж, бизнес эрхлэгчдэд үр ашиггүй зарлага, чирэгдэл гаргахад хүргэж байгаа тул Япон Улсаас автомашин импортлохдоо цацрагийн бохирдлын хэмжилт хийлгэсэн, цацрагийн гэрчилгээтэй автомашиныг сонгон худалдан авахыг бизнес эрхлэгчид болон автомашин захиалагч иргэдэд зөвлөж байна.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.