Улаан тууз хайчлах бус сүүн мялаалга өргөе л дөө
Сэлэнгэ  аймгийн Мандал сумыг Улаанбаатар хоттой  холбох 15.8 км авто замыг концессын гэрээгээр барьж, ашиглалтад оруулсан нь сайшаалтай. Гэсэн ч төр хувийн хэвшил хамтран барьсан энэхүү замын нээлтийн ажиллагаа  өнгөрөгч амралтын өдөр  болж  час улаан тууз хайчлан олон ч хүмүүсийг “цайлж  дайлах янзтай” дүр зураг харагдав. Нийтдээ 10.8 тэрбум төгрөгийн өртөгтэйгээр баригдсан тус замыг  ашиглалтад оруулахын тулд заавал тууз  хайчлах хэрэг  юун.

Нэг удаа хэрэглээд хаядаг  цагаан бээлий, улаан тууз гээд мөн ч хэрэггүй юманд мөнгө зарж том жижиг  аливаа байгууллагын үйл ажиллаагааг улаан тууз цагаан бээлий, алтан хайчгүйгээр төсөөлөхөө байчхаад, тэр жишгээрээ л  тууз хайчилж орхилоо шүү. Уг нь  монголчууд бэлгэ дэмбэрэлээ  бодож цагаан идээ амсаж, сайхан цардмал зам дээрээ сүү дусааж  мялаадагсан.
Гэтэл Зам тээврийн сайд М.Зоригт “Би хувьдаа тууз  хайчлахгүй” гэсэн байдаг. Уг нь сайдынхаа энэ үгийг огоорсон бол тэгж хөл алдан гүйцгээхгүй л байлаа. Улаан тууз хайчлах явцад зарим нь “Манай сайд тууз хайчлахгүй гэсэн, уг нь. Одоо тэгэхээр яах вэ. Гэхдээ  бусдыг битгий хайчил гэж хэлээгүй юм чинь одоо яах вэ дээ. Уг нь бага  ч гэсэн хэмнэлт гаргах гэж хэлсэн үг л дээ” гэх зэргээр баахан шийрэгнэсэн хүмүүс ч тэнд байв.
Уг нь зам  харгуй ер нь юу ч байсан сайхан монгол заншлаараа  нээгээд, хийморь сэргээтэл уртын сайхан дууныхаа шуранхайг хадааж  яагаад болохгүй гэж.

Гэхдээ энэ удаад Мандал-Улаанбаатарын замын нээлтийн ажиллагааны гол дүрд  Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат тоглочихсон гэхэд  бас болно. Учир юун гэвэл хоёр жилийн өмнө концессын гэрээгээр дээрх замыг барьж байгуулах санаачлага гаргахад үндэсний компаниудаас оролцох зүрх зоригтой нь олдоогүй гэх. Тэгтэл  Аж үйлдвэрийн яамнаас хувийн хэвшлүүддээ  санал тавьснаар “Замын битум” компани  ажиллахаар шалгарсан байдаг юм. Тийм учраас  М.Зоригт сайдын судас шөрмөс мэт олон замын нь нэгийг ийнхүү  Аж үйлдвэрийн сайдтан нээж тууз хайчилж орхисон байх. Гэхдээ дараа дараагийн замын нээлтэд тууз ердөө хайчилж болохгүй нь байна шүү, замынхаан. Тэгвэл М.Зоригт сайд уурлах биз.  

Хэдийгээр “Тууз хайчлахгүй” гэж  байхад хөндлөн татсан улаан туузыг ёслол төгөлдөр хайчилж шинэхэн сайдын дургүйг жаахан хүргэсэн ч гэсэн уг замд давуу талууд олон бий. Тухайлбал,  “Концессын гэрээгээр баригдсан авто замуудын өргөн нь долоон метр байдаг бол энэ замыг 7.5-8 метрийн өргөнтэй барьсан  гэх зэргээр сайн зүйл олон байгаа аж. Гэхдээ л дараа  дараачийн замын нээлтэд  бэлгэ дэмбэрэлээ бодсон ч тэр цусан улаан өнгөтэй тууз хайчлах бус  монголоороо   сүүн мялаалга өргөж байя.
                                                                                                                       
             С.Цээл
                                                                                                                                    Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-10-06 02:21:33
    Мандал сумын замын нээлтэнд уртын дуугаар ая барьж тууз хайчилхаас өмнө сүү өргөж байсан шүү дэ
    202.21.96.158
    Мэдэгдсэн Хариулах
  • хохирогч 2015-10-05 23:38:10
    Яг үнэн цонх завааруулаад бна
    202.179.13.27
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-10-05 13:07:04
    Suu urguj baigaa gej orchin toirnoo tsagaan ereen bolgood zogsohgui gutal hubtsasaa budaad taarna. Manai deed taliin ail ugaasan tsonhiig tsagaan ereen bolgodo...
    37.220.133.161
    Мэдэгдсэн Хариулах