А.Зангад дарга аа, Дарханы Аудитын газрын дарга С.Чинзориг төсвийн мөнгөөр тансаглажээ
АТГ-ынхан авлига авсан хийгээд албан тушаалаа урвуулан ашиглаж, төрийн мөнгийг баруун солгойгүй цацаж буй албан тушаалтнуудыг илрүүлэн шалгасаар байгаа. Гэтэл аймаг орон нутагт ажиллаж буй зарим эрх мэдэл бүхий этгээдүүд авлига авсан албан тушаалтны хэргийг “Нүдэн балай, чихэн дүлий” хээв нэг хэрэгсэхгүй болгож, “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэх хуулийн хэллэгээр зувчуулсан хэрэг Дархан-Уул аймагт гарчээ.
 
Тодруулбал, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сүрмандах авлига, албан тушаалын гэмт хэргийг хэрхэн хэрэгсэхгүй болгосон талаарх баримтыг дэлгэж байна.
 
Тус аймгийн Аудитын газрын дарга С.Чинзориг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр “ЦЭСБ-Аудит” ХХК-д давуу эрх олгох замаар тус газраар 30 гаруй төрийн байгууллагад аудитын шалгалт оруулж, төлбөрийг нь улсын төсвөөс гаргуулсан байна. Ингээд тус компанид давуу эрх олгосныхоо шанд С.Чинзориг дарга өнгөрсөн онд дөрвөн сая төгрөгийг “ЦЭСБ-Аудит” компаниас гаргуулан авч Вьетнам улс руу аялахдаа ашиглаад зогсохгүй, тус компанийн ажилтан Уянга нараар гүйцэтгэлийн аудит хийлгэн хүн тус бүрт нэг сая төгрөгийг төсвөөс гаргуулан өгчээ.
 
Энэхүү авлигын хэргийг тус аймгийн цагдаагийн газар шалгаж түүнийг авлига авсан гэдгийг нь тогтоон аймгийн хяналтын прокурор Б.Сүрмандахад     хэргийг нь шилжүүлсэн боловч хэрэгсэхгүй болгожээ. Тэрбээр 2015 оны тавдугаар сарын 27-ны өдрийн прокурорын 675 тоотоор “Албан тушаалын хувьд эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй боловч үүний улмаас байгууллагад учруулсан хохирол нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлд заасан “төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх” гэмт хэргийн хохирлын үлэмж хэмжээнд хүрэхгүй байна” хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Үүний дараа УЕП-ын туслах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Е.Сагсай С.Чинзоригт холбогдох 844 дугаартай хэргийн материалыг  Дархан-Уул аймгийн прокурорын газраас татаж хянан шалгаад асуудлыг бүрэн шалгаагүй байна хэмээжээ. Тухайлбал, Е.Сагсай “Танай аймгийн хяналтын прокурор Б.Сүрмандахын Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай 2015 оны тавдугаар сарын 27-ны өдрийн 675 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахыг Дархан- Уул аймгийн прокурор П.Мөнхзулд даалгав” гэсэн албан тоотыг илгээсний дараа тэд С.Чинзоригт холбогдох хэргийг дахин шалгаад АТГ-руу шилжүүлсэн байна.
 
Хэрэв Дархан-Уул аймгийн хяналтын прокурор Б.Сүрмандах гэгч нь хууль дүрмээ чандлан баримталсан бол Аудитын газрын дарга С.Чинзоригийн энэхүү үйлдэл яалт ч үгүй албан тушаал, авлигын гэмт хэрэг мөн гэдгийг хууль нь бэлээхэн хэлээд өгч байгаа юм билээ.

Өөрөөр хэлбэл, Санхүүгийн аудит хийх тусгай зөвшөөрөл бүхий ААН-ээр гүйцэтгэлийн аудит явуулсан нь Аудитын тухай хуулийг бүрэн зөрчөөд зогсохгүй, дээрх нэр бүхий ААН-үүдэд ажил үүргээ гүйцэтгээгүй байхад нь урьдчилгаа төлбөрүүдийг төлж төсвийн тухай хуулийг ноцтой зөрчсөн нь харагдаж буй юм.
 
Мөн С.Чинзоригийн дээрх үйлдлүүд нь Авлигын эсрэг хуулийн долоодугаар зүйлийн 7.1.3-т зааснаар “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэсэн заалтыг зөрчжээ. Мөн Төрийн аудитын тухай  хуулийн наймдугаар зүйлийн 8.1-дэх заалтад “Улсын төсвийн байгууллагуудаас аудитын төлбөр авахгүй, авах тохиолдолд улсын төсвийн дансанд тухай бүр оруулах ёстой” гэснээс гадна Монгол Улсын Аудиторын 2015 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 215 тоот бичгээр өгсөн чиглэл, тушаалыг ноцтой зөрчсөн байна. Ямартай ч тэрбээр хэд хэдэн хуулийг ноцтой зөрчсөн нь холбогдох албан тушаалтнуудад очсон албан бичгээс тодорхой харагдаж байгаа юм. Түүнчлэн Дархан-Уул аймгийн Аудитын газрын дарга С.Чинзоригийн буруу гэдгийг нь Үндэсний аудитын газрын дарга, Ерөнхий аудитор А.Зангад мэдсэн мөртлөө түүнд ямар ч арга хэмжээ авалгүйгээр толгойг нь илээд байгаа нь хачирхалтай.
 
Уг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Авлига албан тушаалын гэмт хэрэгт орооцолдсон нөхдийг төр хэзээ ч уучлахгүй” хэмээн мэдэгдсэн.
Гэтэл Ерөнхийлөгчийн энэ үг өнөөдөр шороотой хутгалдаж, хууль хяналтынхан өөрсдөө авлига, албан тушаалын гэмт хэргийг хэргийн бүрэлдэхүүнгүй байна хэмээгээд хаасаар байгаа нь авлига албан тушаалын гэмт хэргийг улам өөгшүүлж байгаа юм. Үүний тодорхой нэг баримт нь Дархан-Уул аймгийн хяналтын прокурор Б.Сүрмандахын дээрх үйлдэл гэж хэлж болно. Ямартай ч орон нутагтаа хийсэн гэмт үйлдлээ хийгээгүй болгож чадсан сүйхээтэй дарга С.Чинзоригийн хэргийг АТГ- ынхан шалгаж авлига авсан үгүйг нь тогтоохоор боллоо. Эцэст нь хэлэхэд үнэхээр Дархан-Уул аймгийн Аудитын газрын дарга С.Чинзориг авлига, албан тушаалын гэмт хэрэгт орооцолдсон л бол төр хэзээ ч уучлахгүй гэсэн Ерөнхийлөгчийн шийдвэрт хамрагдах учиртай.
 
Өглөөний сонин
Р.Төгс
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-10-08 07:27:53
    Undesnii auditiin Gazar huviin auditiin kompaniudad Ajil uguhduu tender zarlamaar bn
    27.123.214.120
    Мэдэгдсэн Хариулах
  • Audi 2015-10-06 01:23:51
    Unen shuu
    27.123.214.109
    Мэдэгдсэн Хариулах
  • darkhan 2015-10-05 15:35:42
    Setguulchid dandaa khudlaa yum bichnee. Ta nar uneniig medmeer bol ( AUDIT DARKHAN ) geed khaigaad uzeerei dee..
    112.72.13.230
    Мэдэгдсэн Хариулах
  • Батнаа 2015-10-05 13:42:49
    Тэнэг юм уу Зангад өөрөө хулгайч ш дээ
    112.72.13.250
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-10-05 12:40:06
    hayan dargin buh zuiliig gargaa ch auditihan ih zuil garna da jinhen hulgaich da
    103.229.121.168
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-10-05 11:29:21
    Аудит гэдэг газар нь ёстой ядаргаатай, хэдэн жижиг ня-бо нарыг ёстой шалгаж гарна шүү
    202.21.106.154
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-10-05 10:21:37
    tansaglasan yum khaana baigaa yum be. setguulch ee
    122.201.22.96
    Мэдэгдсэн Хариулах
  • DARKHAN 2015-10-05 09:00:06
    Setguulch ooroo khun gutgesen asuudald oroh yum baina daa. Odoo yaya gehev.. S.Nasanbat mongo ogoh baih daa...
    119.40.98.162
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-10-05 08:55:39
    Avligatai Temtseh Gazar, Tsagdaa, Prokuror shalgaad ene khereg bish baina geed kheregsehgui bolgoj shiidsen baihad ene setguulch odoo yu ve..MONGO avch...
    119.40.98.162
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-10-05 08:27:44
    Nasanbat zasag darga asan unachaad yu geed gonginaad baigaa yum be. Kharin Chinzorig ch shudraga zaluu bailaa shuu. Asuudliig khurdan shiiddeg...
    119.40.98.162
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-10-05 07:49:49
    ene zangad ooroo bas shilen dansand ni evgui guilgee olon bgaad bas balraad yunii chin aimgaa hyanah manatai ooroo ATG -d ochhoor bolood bgaan bishuu saituudaar...
    119.40.98.162
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-10-05 02:40:39
    Аймгийн аудитын газрынхны энэ уйваагүй үйлдэл хаа бүх аймгуудад л байна шүү дээ. Аймгийн аудитын газрынхан бүгд нэг нэг аудитын компанитай байдаг
    202.179.11.98
    Мэдэгдсэн Хариулах
    • Zochin 2015-10-05 08:56:52
      Бүх аймаг, нийслэл, ҮАГ-ын төсвийг нэг шалгачих нь зүйтэй шүү
      119.40.98.162
      Мэдэгдсэн Хариулах