Сирид байдал эвгүйтвэл хориг арга хэмжээг бүр чангатгах хэрэгтэй
ХБНГУ-ын парламент Бундестагийн гадаад харилцааны хороон дахь эрх баригч нам буюу Ангела Меркелийн намын бүлгийг тэргүүлдэг Родерих Кизеветтер нь Сирид Оросын явуулж байгаа ажиллагааны талаар “Deutsche welle”-д ярилцлага өгчээ. Кизеветтер нь улс төрд орж ирэхээс өмнө Германы арми буюу Бундесверт хурандаа цолтой алба хашиж байсан мэргэжлийн цэрэг. Тэрээр Балканы хойгт НАТО-ийн явуулж байсан ажиллагаанд оролцож байжээ.
 
Deutsche Welle: Оросын Ерөнхийлөгч Путин Сирид юу хийх гэж байгаа тухайгаа урьдчилаад бүгдэд мэдэгдсэн. Гэсэн атал Оросын Цэргийн нисэх хүчний Сирид явуулж байгаа ажиллагаа нь Өрнөдийн хувьд гэнэтийн зүйл болсон. Яагаад тэр вэ?
 
Родерих Кизеветтер: Тийм биш. Өрнөдийн хувьд гэнэтийн зүйл болоогүй. Хэрэв Путин хэрэгтэй гэж үзсэн зүйлээ хэрэгжүүлнэ гэдгээ анхааруулж байгаа бол хайр найргүй хийдэг гэдгийг бид бүгд мэднэ. Харин Өрнөдийн орнуудын өгч байгаа хариу нь тэдэнд Сирийн талаар уялдаа холбоотой нэгдсэн стратеги байхгүй гэдгийг харуулж байгаа юм. Турк гэхэд дангаараа явж байна. Их Британи Франц хоёр зэвсэгт хүчнээ ганц хоёр удаа л ашигласан. АНУ-аар удирдуулсан эвсэл бүр тусдаа өөрийн гэсэн ажиллагаа явуулж байна.
 
-Тэгвэл Москвад итгээд Оросын Цэргийн нисэх хүчин зөвхөн “Лалын улс” /ЛУ/ болон бусад хэт явцуу үзэлт бүлэглэлүүдийн байрлалыг бөмбөгдөж байгаа гэсэн байр сууринаас хандъя л даа. Ийм үйлдэл нь Өрнөдийн ашиг сонирхолд нийцэхгүй гэж үү?
 
- Хэрэв үнэхээр тийм байсан бол бидний ашиг сонирхолд нийцнэ л дээ. Гэвч Сирийн эрх чөлөөт арми болон явцуу үзэлгүй бусад босогчдын байрлалд агаараас цохилт өгч байгаа бололтой. Путины зорилго нь огт өөр. Нэгдүгээрт, тэр Латак ба Тартус дахь Оросын цэргийн баазуудыг хадгалж үлдэхийг хүсч байна. Хоёрдугаарт, Асадын байр суурийг заавал тогтворжуулахыг хүсч байна. Гуравдугаарт гэвэл, цэргийн хүч хэрэглээд ч хамаагүй дипломат тавцанд эргэн ирэхийг хүсч байгаа. Үүний тулд тэр ямар ч арга хэрэглэж чадна.
 
- Тэгвэл Өрнө дахин энэ нөхцөл байдалд яах ёстой вэ?
 
- Сирид аюулгүйн бүс байгуулах НҮБ-ын мандатыг гаргуулж, ийм бүсийг Оростой хамт байгуулахыг шаардах хэрэгтэй. Ингэхдээ Орос нь өөр хэнтэй ч биш зөвхөн ЛУ бүлэглэлтэй тэмцэнэ гэдгийг зөвшөөрөх ёстой. Өөр нэг нөхцөл нь Асадыг оролцуулахгүй шилжилтийн Засгийн газар байгуулах хүртэл Асад засгийн эрхэнд байж болно. Алагдсан 250 мянган хүн, эрэмдэг болсон хэдэн зуун мянган хүний өмнө хариуцлага хүлээх хүн асуудлыг шийдэхэд оролцох эрхгүй.
 
- Гэхдээ Путин НҮБ-д үг хэлэхдээ Асадын тухай огт яриагүй, зөвхөн Сирийн хууль ёсны Засгийн газрын тухай л ярьсан шүү дээ.
 
-Тэр ч тийм. Гэхдээ хууль ёсны гэдгийн цаана энэхүү хууль ёсны байдлаа алдсан Асадын одоогийн Засгийн газрыг хэлж байгаа юм.
 
- Путины нэг зорилго нь олон улсын тавцанд эргэж ирэх явдал гэж та хэлж байна. Тэр энэ зорилгодоо хүрч чадав уу? Оросыг одоо дэлхийн хоёр дахь их гүрэн гэж хүлээж авч байна уу?
 
- Орос нь бидний ойлгож дадсан утгаар их гүрэн биш гэдэг нь мэдээж. Гэхдээ Оросыг доромжлон их гүрэн биш гэж ярих нь маш аюултай. Энд сэтгэл зүйтэй холбоотой маш олон зүйл бий. Бид Ирантай хийсэн хэлэлцээр дээр Оросын гүйцэтгэсэн бодит үр дүнтэй үүргийг зохих ёсоор үнэлэх ёстой бөгөөд Украйны нөхцөл байдлыг үл харгалзан олон улсын дэг журмыг дагаж, ганцаар арга хэмжээ авахгүй байхыг Москвад уриалах ёстой. Үүнтэй холбоотойгоор Крымийг хүчээр нэгтгэсний дараагаар Украйн тогтворгүй байдал орсон гэдгийг Орост сануулах хэрэгтэй.
 
- Та олон улсын дэг журмын тухай ярьлаа. Гэтэл Сирид Москва нь олон улсын эрх зүйн дагуу, Дамаскийн Засгийн газрын хүсэлтээр үйл ажиллагаа явуулж байгаа гэдгээрээ наад захь нь АНУ-аас ялгаатай гэж мэдэгдэж байна.
 
- Олон улсын эрх зүйн тухайд гэвэл энд янз бүрийн байр суурь байж болно л доо. Яг бодит байдал дээр тэнд юу болоод байна вэ гэдэг нь шийдвэрлэх ач холбогдолтой. Харин бодит байдал дээр гэвэл Орос нь өөрт ашигтай шинэ нөхцөл байдал үүсгэж, Асадыг тогтворжуулах гэж байна. Энэ бол бидний ашиг сонирхолд нийцэхгүй. Тиймээс бид дүрвэгсдэд зориулсан аюулгүй бүс байгуулах мандатыг НҮБ-аас гаргуулахад Оросыг дэмжлэг үзүүлэхийг шаардах ёстой. Энэ хамгийн гол нь.
 
- Гэтэл Орос ийм алхам хийлгүйгээр цаашид ч өөрийнхөө зөв гэж үзсэн зүйлээ хийсээр байвал яах вэ?
 
- Энэ чинь 100 мянган долларын үнэтэй асуулт байна. Ямар ч тохиолдолд Зигмар Габриэль болон бусад хүмүүсийн санал болгосны дагуу хориг арга хэмжээг халж болохгүй. Харин ч бүр эсрэгээр Орос нь Сирийн нөхцөл байдлыг улам ээдрээтүүлбэл бид тэр бүх хориг арга хэмжээгээр улам чангалахад бэлэн гэдгийг Орост ойлгуулах хэрэгтэй юм. Орос нь хоёр зорилгод хүрэхийг хичээж байна. Тэр нь, Украйныг өөрийн хяналтад үлдээж Европын холбоо бодит үр дүнтэй алхам хийх чадваргүй гэж харагдуулах. Путинд Европын холбоог сүрдүүлэх, дарамтлах боломж бий. Оросын үйлдлийн улмаас Сирийн нөхцөл байдал хурцадвал дагаад Ливан, Иорданы байдал хурцдаж, ахиад хэдэн зуун мянган дүрвэгсэд гэр орноо орхин Европыг зүглэх болно. Дээр нь Украйны зүүн нутагт илүү дарамт үзүүлж эхэлбэл тэнд ч дүрвэгсдийн машиныг ажилд оруулж чадна. Энэ бол ноцтой аюул. Тиймээс юу хийж болох юуг болохгүй гэдгийг Орост эртнээс харуулж, ойлгуулах ёстой юм.
 
-Тэгвэл Сирийн нутаг дээр Өрнө ба Дорно дахин хүчээ үзэн сөргөлдөх шинэ үе эхэлж байгаа болж таарч байна уу?
 
-Ийм сөргөлдөөн яваад удаж байна. Сүүлийн дөрвөн жилийн турш Орос нь НҮБ-аас мандат гаргахыг эсэргүүцэж байгаа бөгөөд ингэснээр мөргөлдөөнд оролцож байгаа нэг талыг дэмжин, Өрнө ба Дорно дахин хоорондын сөргөлдөөнийг бодитоор хурцатгаж байсан юм. Тэгэхээр энд шинэ зүйл ер байхгүй. Харин одоо бол Оросын байдал тун эгзэгтэй болсон. Хориг арга хэмжээ үйлчлээд эхэлсэн. Оросын 2000 гаруй иргэн ЛУ-ын талд байлдаж байна. Тэднийг эргэж ирнэ гэхээс Орос айж байгаа. Ийм нөхцөлд ЛУ нь Орост ч заналхийлж байна гэсэн дотоод улс төрийн шаардлагын улмаас Москва Сирид үйл ажиллагаа явуулж байгаа юм. Биднийг нэгтгэж байгаа цөөн хэдэн зүйлийн нэг нь ЛУ бүлэглэлд цохилт өгөх. Ийм боломжийг алдаж болохгүй.
 
 
Эх сурвалж: “Deutsche welle”
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • монгол 2015-10-30 09:03:28
    энэ бол бууны гөлөг байна.
    202.131.230.238
    Мэдэгдсэн Хариулах
  • anhaa 2015-10-09 07:53:26
    anugiin tegeever gulugnuud
    220.149.123.131
    Мэдэгдсэн Хариулах
  • SUNSGUI NOVSH 2015-10-06 12:55:23
    OMHII AMERIKIIN BOGS HOOSON CHALCHIGCH
    112.72.13.14
    Мэдэгдсэн Хариулах
  • МН 2015-10-06 04:26:36
    Энэ нөхрийн өвөг дээдэс Германчууд Орост гутамшигтайгаар ялагдсан шүү дээ. Тэднийхээ өмнөөс ичих нь яана аа
    202.21.117.34
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-10-06 01:49:52
    Орос бол ИХ ГҮРЭН шүү дэ. Тэгээд Герман их гүрэн юм уу.
    122.201.27.62
    Мэдэгдсэн Хариулах