Оросын онгоц хөөрч амжаагүй байхад энгийн иргэд үрэгдсэн тухай мэдээ цацагдсан
Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын албан ёсны хүсэлтийн дагуу Оросын нисэх хүчний явуулж байгаа тусгай ажиллагаа нь олон улсын №1 мэдээ болж, Украйны хямралыг хойш түлхлээ. Оросын ажиллагаа эхэлсэн цагаасаа л дуулиан тарьж эхэлсэн. Хамгийн ноцтой нь Оросын байлдааны онгоцууд “Лалын улс”-ын байрлалд бус харин Асадын эсрэг байлдаж байгаа сөрөг хүчний байрлалд цохилт өгөх гэсний улмаас ямар ч гэмгүй 36 хүн, түүний дотор олон хүүхэд алагдсан тухай мэдээ. Энэ мэдээг Сирийн Хомс хотод байрладаг сөрөг хүчнийхэн Өрнөдийн мэдээллийн агентлагуудад өгсөн.
 
Энэ мэдээ тарсны дараагаар Өрнөдийн улстөрчид дуу дуугаа авалцан “Путин “Лалын улс” –ыг бус Асадыг эсэргүүцэгчдийг бөмбөгдөж байна”, “Путиныг хазаарлах хэрэгтэй” гэх мэт мэдэгдэл хийж эхэлсэн. Оросууд зүгээр суухыг хүссэнгүй хамгийн өндөр түвшинд тайлбар өгсөн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Путин энгийн иргэд өртсөн тухай мэдээний талаар “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа энгийн иргэд өртсөн тухай элдэв мэдээний тухайд гэвэл бид энэ мэт мэдээллийн дайралтад бэлэн байгаа. Энгийн иргэд бөмбөгдөлтөд өртөн амь үрэгдсэн тухай эхний мэдээ нь манай онгоцуудыг агаарт хөөрөхөөс өмнө гарч эхэлсэн гэдэгт та бүхний анхаарлыг хандуулъя. Гэлээ гээд бид энэ мэтийн мэдээллийг анхаарахгүй үлдээнэ гэсэн үг биш юм” гэжээ.
 
Мөн ОХУ-ын ГХЯ –ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова нь Сирид Оросын нисэх хүчний өгч байгаа цохилтын улмаас энгийн иргэд үргэдэж байгаа тухай мэдээ нь мэдээллийн дайны нэг хэсэг гэж мэдэгдэв. Сирийн сөрөг хүчин байрлаж байгаа Хомс хотын орчим Оросын нисэх хүчин цохилт өгсөн гэдгийг хэн ч албан ёсоор нотлоогүй. Үүний дээр Оростой зэрэгцээд АНУ тэргүүтэй эвслийн орнууд тэр өдөр Сири дэх “Лалын улс”-ын байрлалд агаараас цохилт өгсөн. Түүнчлэн, Оросын агаарын цохилтын улмаас энгийн иргэд үрэгдсэн тухай Сирийн сөрөг хүчний мэдэгдлийг Пентагоны тэргүүн Эштон Картер нотлогүй аж. 

www.olloo.mn
Эх сурвалж: “www.bbc.com“
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Энхээ 2015-10-27 13:27:32
    Орос Монголыг улс болгож өгсөн,харин америк шууд л дээрэмддэг жишээг Оюутолгойгоос харж жишиж харж болно доо
    112.72.13.125
    Мэдэгдсэн Хариулах
  • kkk 2015-10-05 03:44:27
    ex surbalj xudlaa xaragdaj bna daa
    50.156.29.125
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-10-05 01:13:51
    АНУ бөмбөгдөж болдог, ОХУ бөмбөгдөж болдоггүй юм уу
    122.201.26.171
    Мэдэгдсэн Хариулах