"Чингис", "Самурай" бондын мөнгөөр гараа угаасан хүмүүс тодорч эхэллээ
Санхүү эдийн засаг, томоохон бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх,    дэмжих зорилгоор улс орнуудын Засгийн газар бонд гаргадаг. Энэ жишгээр Монгол Улсын Засгийн газар “Чингис" болон “Самурай” бонд гаргасан гэгдээд байгаа. Тэгвэл өнөөдөр энэ их мөнгө хэдхэн улстөрч, бизнесмэн нэртэй хулгайч, луйварчдын халаасанд хэдэн арван тэрбумаараа орчихсон нь ил болж эхэлж байна.
 
УИХ, Засгийн газрын хэн гэдэг хулгайч, авилгачийн халаасанд хэдэн тэрбум төгрөг орсныг эрх баригчид үхэн хатан нууцалж, хамгаалан авч үлдэх арга мэхээ хэрэглэж эхлээд байгаа ч нийгэмд үнэн бодитой, шударга мэдээлэл түгээх үүрэгтэй биднээс яаж ч нууцалж, хуйвалдаж чадахгүй. Ингэж хэлэх бүрэн үндэстэй, баримт нотолгоотой учир бид дуугарч байна. УИХ-ын гишүүн Л. Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсгийнхэн “Чингис”, Самурай” бондын зарцуулалтын тайланд шалгалт хийж эцэслэжээ.
 
Монголын ард түмнийг 2.1 тэрбум ам.долларын өрөнд оруулсан “Чингис”, “Самурай” бондоор үнэн хэрэгтээ Н.Алтанхуягийн Засгийн газрын үед сайд байсан нөхөр, бас нэг жижигхэн этгээд нар гараа угаах шиг л болж. Эрх баригчид энэ талаарх мэдээллийг үхэн хатан нууцалж буй. Яагаад “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтын тайланг нууцлах болов гэдэг нь хэн хүний анхаарлыг татах нь ойлгомжтой. Нууцлаж байгаагийн цаад учир нь маш том улстөрийн шоу явж байгаа учраас 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бонд, 600 сая ам.долларын “Самурай” бондоос нэр бүхий хэдхэн нөхөр ёстой л нэг баруун солгойгүй цацсан бололтой.
 
Энэ талаар шалгасан ажлын хэсгийнхэн тайлангаа тун их нууцлаж “Цаг нь болохоор олон нийтэд ил болгоно" хэмээн хаацайлж байгаа ч дээрх гэмт хэрэг эхнээсээ ил болж эхэллээ. Анх “Чингис”, ‘‘Самурай’’ бондын зээлийг авахдаа гэрээг нь ард түмэнд үзүүлэх, эргэн төлөх хуваарь, зарцуулалтыг тодорхой болгох, төсөвт тусгах, зарцуулалтын талаарх шийдвэрийг ил тод байлгах, зээлийн мөнгөнөөс авсан аж ахуйн нэгжүүдийн нэрийг зарлах, аудитын шалгалт хийлгэх, ҮАБЗ- ийн зөвлөмжийг хэрэгжүүлнэ хэмээн эрх баригч АН-ынхан хэлж байсан нь талаар болж, нууцын зэрэглэлд орчихдог юм байна.
 
Олон үг нуршилгүйгээр дурдахад “Чингис”, “Самуурай” бондын мөнгөнөөс хамгийн их хулгайлж, тансагласан этгээд гэвэл Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны Н.Мөнхбат гэдгийг тухайн үед хэвлэлүүд олонтаа онцолж байсан. Дээрх хоёр эрхэм эдгээр бондын мөнгийг юунд зарцуулж байсныг сонирхоё. Хэрвээ уншигчид санаж байгаа бол УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Татварын өршөөлийн тухай хуулиар “Чингис”, “Самурай” бонд “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөс мөнгө хуссан хулгайч нарыг өршөөх гэж байна” хэмээн хэлж байсан удаатай. Тэгвэл бондын мөнгөнөөс идэж уусан гэх нэр зүүгээд байсан Н.Батбаяр, Н.Мөнхбат нар магадгүй өөрсдийнхөө гэмт үйлдлийг нуухын тулд хүч түрж, эрх мэдэл бүхий хүмүүсээр дээрх хуулийг батлуулахаар улайран зүтгүүлж байж ч мэдэх юм.
 
Тодруулбал, Н.Батбаяр Эдийн засгийн хөгжлийн сайд болсныхоо дараа өөрийнхөө туслах, зөвлөхөөр ажиллаж байсан Н.Мөнхбатыг “Хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирлаар томилуулж байсан. Өөрөөр хэлбэл, Н.Батбаяр “Чингис бонд”-ыг оруулан ирж, улмаар уг мөнгийг захиран зарцуулах эрхтэй “Хөгжлийн банк”-нд өөрийн үнэнч албат болох Н.Мөнхбатыгаа томилсон гэсэн үг. Ингээд “Чингис бонд”-ын1.5  тэрбум, “Самурай бонд”-ын 600 сая ам.доллар, “Кредит Свисс” банкнаас 300 сая ам.доллар, БНХАУ-ын Хөгжлийн банкнаас 162 сая ам.долларын зээлийг тухайн үед тус банк авсан байдаг. Бондын эргэн төлөлт 2017 оноос төлөгдөхөөр цаг нь тулчихаад байгаа энэ үед УИХ- ын Эдийн засгийн байнгын хорооноос “Хөгжлийн банк”- ны үйл ажиллагааг шалгах Ажлын хэсэг байгуулагдаж Аудитын ерөнхий газраас шалгалт явуулж дүгнэлтийг нь УИХ-д танилцуулж байж. Гэтэл аудитын шалгалтаар Н.Мөнхбатын толгойлж байгаа “Хөгжлийн банк” хангалтгүй үзүүлэлттэй гарч төсвийн мөнгийг хэтрүүлсэн гэх дүгнэлтийг гаргасан байдаг.
 
Төсвөөс гадуур зарцуулагдсан “Чингис”, “Самурай” бондуудын хөрөнгө 20-иод тэрбумаар хаашаа ч юм алга болж. Нүдэнд өртөхөөр хийсэн ажил нь аймгуудыг Улаанбаатартай холбосон авто зам, өргөн уулзварууд. Н.Батбаяр сайд байх хугацаандаа 33 уулзвар, 122 км хурдны зам барих ёстой гэж “Чингис бонд”-ын хөрөнгөөс 200 сая ам.доллар “Гудамж” төсөлд гаргаж өгсөн.
Товчхондоо энэ бүх хулгай, луйврын зохион байгуулагч, голлон тоглогч нь Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр гэсэн үг. Тиймээс ч түүнийг М.Мөнхбатыгаа чирээд “Нүүрс” гэх тодотголтой Л.Гансүхийн араас дээлээ нөмрөх хамгийн магадлал өндөртэй хүн гэж хуулийнхан хүртэл үзэж хуулийн төсөл гараад байсан. Харин тэрхүү хуулийг гаргахгүйн төлөөх дажин өнөөдөр төрийн ордон, Засгийн газрын хэмжээнд өрнөж буй.
 
Монголчууд эдгээр хулгайч, авлигачдын   хулгайлан
цусалсаар байгаа “Чингис бонд”-ын таван жилийн хугацаатай гаргасан үндсэн төлбөрийг 2018 онд, 10 жилийн хугацаатай гаргасан үндсэн төлбөрийг 2023 онд хийж дуусгах ёстой. Бондын эцсийн төлбөрийг хийж дуусгах хүртэл Монгол Улс таван жилийн хугацаатай бондын хүүд жил бүр 20 сая 625 мянган ам.долларын хүү төлөх бол, 10 жилийн хугацаатай бондын хүүд жил бүр 51 сая 250 мянган ам. доллар төлнө. Өөрөөр хэлбэл “Чингис бонд"- ын эцсийн төлбөрийг хийж дуустал тав болон 10 жилийн хугацаатай бондын хүүд нийтдээ 615 сая 625 мянган ам.доллар төлөх тооцоо гарч байна. Энэ бүх мөнгийг 10 жилийн хугацаанд, жилд хоёр удаа төлж барагдуулах ёстой. Ингэхдээ жил бүрийн зургаа болон арванхоёрдугаар сард бондын төлбөрийг хөрөнгө оруулагчдад төлж байгаа юм билээ. Энэ их мөнгө Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат буюу УИХ-ын гишүүн “Фортуна" Н.Батбаярын үзэгний үзүүр, гарын зангаагаар шийдэгдэж байгаа.
 
Одоогоор төрийн ордны хонгилоор нисч байгаа, үнэнд ихэд ойр мэдээллээр Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, “Нүүрс”-ний хэрэг шиг дээлээ толгой дээгүүрээ нөмөрнө гэдгийг хэлж байна. Өнөөдөртөө “Чингис”, “Самуурай” бондын мөнгөний зарцуулалтын нууц, хулгай луйвар нь “Хөгжлийн банк”- ны “хүүхэлдэй” М.Мөнхбат, сайд асан Н.Батбаяр нарын хүчлэлтээр нууцын зэрэглэлд ороод байгаа. Гэхдээ тун удахгүй сад тавина. 2.1 тэрбум ам. доллараар ямар төсөл, хөтөлбөр санхүүжүүлжсэн, хэдэн тэрбумыг хулгайлсан нь тун удахгүй ил болно.
 
Засгийн газар “Чингис бонд”-ын зарцуулалтын тайлан дээр хэрхэн ажиллаж, аудит шалгалтыг хэрхэн гуйвуулж, хулгайн мөнгөө зувчуулах нь өнөөдөртөө хамаагүй ч Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Н.Мөнхбат нар хэдэн арван тэрбумыг хулгайлсан нь ямар ч гэсэн тодорхой хүрээнд ил болно. Ямартай ч “Чингис бонд"-оос 20-иод тэрбумаар хулгайлсан нь өнөөдөр нотлогдох болоод байна.
 
УИХ-ын гишүүн Л.Энх- Амгалангаар ахлуулсан ажлын хэсгийнхэн “Чингис", “Самурай” бондын тайлан баланс мэдээллүүдийг нягтлан олон арван тэрбумын хулгай, луйвар, авлигал, албан тушаалын гэмт хэрэг байгааг тогтоосон учраас нууцалсан байх. Ямартай ч “Өглөөний сонин” дараа, дараагийнхаа дугаарт бондын мөнгөөс хулгайлсан, авлигал авсан эрхмүүдийн талаар цувралаар хүргэх болно.
 
Үргэлжлэл бий...

Өглөөний сонин
Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2015-10-08 01:46:23
    Та нар их мөрөөдөж байнаа. МАН-ынхан дараагын сонгуульд ялагднаа
    112.72.13.250
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2015-10-06 02:21:42
    мөнхбат хав дараад өгөхгүй байхаар аваагүй нөхдүүд нохойдоод хэцүү юм аа
    112.72.13.29
    Мэдэгдсэн Хариулах
  • ttt 2015-10-06 00:45:42
    Ym hiisen ni biruutai ymuu.chi mongol ulsiim tuluu yu hiicen be uridaar uuriiguu dugneed dataa ni nuhriig muul
    112.72.11.134
    Мэдэгдсэн Хариулах
  • ааааааа 2015-10-06 00:30:48
    ilerne dee. ugaasaa ilerne. odoo barimtuudiig ni hurdan il bolgo.
    202.179.20.72
    Мэдэгдсэн Хариулах
  • Bi bol mongol hun  2015-10-05 21:36:20
    Sain bna. Chi l jinhen mongol aavin huu bna. Ter ih mungiig luivardaj avsan huniig ingej zorigtoi gargadag chamshig hun, mongoloo gsn setgeldee humus ih bi
    147.144.193.195
    Мэдэгдсэн Хариулах
  • Mgl 2015-10-05 15:18:16
    Баримттай юм бичиж баймаар юм. Ямарч баримт гаргаж ирээгүй байж худлаа шуугиад байх юм. Нотолгоо гаргаж ирээгүй байж хүнийг ингэж гүтгэж болж байгаа юм уу?
    43.242.243.25
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2016-11-07 07:52:26
      Баримтаар бичвэл хүмүүсд их ойлгомжтой,зүгээрл мөнгө идсэн байна гэхлээр чинь юу гэж ойлгох юм вэ.Компаны нэрс хариуцах эзэн нь тодорхой байвал сайнсан.
      103.57.95.108
      Мэдэгдсэн Хариулах
  • худлаа шаагаад бай 2015-10-05 11:25:59
    Битгий худлаа юм бичээд бай тэгээд наад хотын замын түгжрэлийг сааруулсан уулзварууд чинь мөнгөгүй хийгдэх ёстой байсан юм уу өөрсдөө юу ч хийж чадахгүй шүү дээ...
    103.229.122.42
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2015-10-05 05:09:11
    хамгийн шалгах юм чинь энэ БОНД ын зарцуулалт мөнөөс мөн
    202.5.196.86
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2015-10-05 04:58:05
    монгол нууц гэж байх биш дээ ,илрээд дээлээ нөмрөнө , бид өрийг төлнө
    202.72.247.249
    Мэдэгдсэн Хариулах
  • aagii 2015-10-05 04:27:55
    hudlaa ingej bicheed mungu neheed suuchihdag bhaa. tegj bgaad nuguu nuhuruusuu mungu avaad ene hereg sursggui alga bolchihdog. delgevel ehniihee uildeleeree hii...
    103.26.193.1
    Мэдэгдсэн Хариулах
  • aaya ya ya 2015-10-05 03:47:47
    aay yamr zorigtoi huchtei avch bnaa.ingej shud il tod, zarlan tunhaglaj bichij bsan blu.dara n nam daragdana da daragdana. hudla baahan sensats blod dusah blgui...
    112.72.13.23
    Мэдэгдсэн Хариулах
  • tsetsegee 2015-10-05 03:41:21
    yanaa ard tumneesee hulgailj bgaa edgeer nuhdiig shuuh n shuugeed uguuchee odoo ediin zasag hetsuudlee geed tusbiin baiguullagiinhaa buh dansiig haachihaad bg...
    202.179.11.58
    Мэдэгдсэн Хариулах
  • undaak 2015-10-05 03:26:36
    сайн байна цааш үргэлжлүүлж бичих хэрэгтэй. маш олон хулгайч нарын идсэн ууснийг ил болгох хэрэгтэй
    182.160.36.196
    Мэдэгдсэн Хариулах
  • нэргүй 2015-10-05 02:05:46
    маш сайн байна одоо энэ хулгайч авилгачдыг олон түмэнд илэрүүлж өгөх хэрэгтэй Сангажавын Баярцогт гэгч этгээд улсын хөрөнгийг хулгайчдын толгойлогч шүү
    124.158.78.125
    Мэдэгдсэн Хариулах
  • Ахмад хулгайч !!!!!! 2015-10-05 02:00:26
    Фортуна чинь сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадваргүй субъект шүү дээ!!!! Шар хаданд хэвтүүлээд дараа нь шийтгэх ёстой юм даа, уул нь!!!!
    202.179.28.85
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2015-10-05 01:41:21
    Ard tumniigee daaj davshgui urund oruulchihsan avilgalch hulgaich uls turchiduus eh ornoo tseverleh tsag negent boljee.
    49.0.185.202
    Мэдэгдсэн Хариулах
  • у 2015-10-05 00:50:53
    Зөв байна одоо л нэг луйварчид ил гарах нь
    43.242.242.196
    Мэдэгдсэн Хариулах