Хүйтэн сэрүүний улиралд арьсаа хэрхэн хамгаалах вэ
Хүйтэн сэрүүний улиралд хүний биеийн судаснууд эрс нарийсдаг. Үүний улмаас арьсны тэжээллэг чанар нь муудаж, өөрийгөө хамгаалах чадвар нь илт буурдаг ажээ. Ийм болохоор хүйтэн сэрүүний улиралд арьс их арчилгаа шаарддаг байна. Тиймээс арьсныхаа хүйтнийг тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай учир энэ талаар хэд хэдэн энгийн зөвлөмж хүргэе.

Нэг. Хүйтний улирал нэгэнт эхэлчихсэн болохоор өглөө нүүрэндээ чийгшүүлэгчтэй крем түрхэх хэрэггүй.

Хоёр. Гадагшаа гарахаасаа 30 минутын өмнө нүүрэндээ тослог крем түрхэж сайтар шингээх хэрэгтэй. Мөн өнгөлөгч крем, пудр зэргийг түрхэж болно. Чийгшүүлэгч кремийг унтахынхаа өмнө түрхвэл арьс амарч тайвширдаг.

Гурав. Хүйтэн сэрүүний улиралд эмэгтэй хүн урууландаа онцгой анхаарах хэрэгтэй. Өглөө гадагшаа гарахдаа заавал уруулын будаг түрхэж бай. Харин орой унтахынхаа өмнө урууландаа зөгийн бал түрхэж байвал тэжээл авч өнгөлөг болно.

Дөрөв. Хүйтний улирлаас нүүрээ хамгаалах нэг арга нь тэжээлийн маск юм. Иймд эмэгтэй хүн долоо хоногт 2 удаа тэжээлийн маск тавьж байвал нүүр чийгээ алдахгүй, өнгөлөг хэвээр байх болно. 
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.