Б.Тэмүүлэн "Ган при"-гээс мөнгөн медаль хүртлээ
Убекстаны Ташкент хотноо жүдогийн Олон улсын "Гран при" тэмцээн болж буй. Тус тэмцээнд манай Үндэсний шигшээ багийнхан оролцож байгаа бөгөөд тамирчин Б.Тэмүүлэн +100 кг-ын жинд өчигдөр барилдаж, мөнгөн медаль хүртсэн байна.
 
Б.Тэмүүлэн Ташкентийн гранприд одтой барилдаж аваргын төлөө шалгарсан ч финалд Японы жүдоч Кента Нишигатад торгуулиар хожигдлоо. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Өмнөд Африкийн бөхийг, гуравдугаар тойрогт Киргизын бөхийг, дөрөвдүгээр тойрогт Австрийн бөхчүүдийг ялж финалд шалгарч үлдээд байсан юм.
Г.Уянга  
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.