Багануур дүүргийн прокурорын газраас шалгалт хийжээ
Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтнуудаас Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийг үйл ажиллагаандаа хэрхэн хэрэгжүүлж байгааг  шалгаж илэрсэн зөрчлүүдийн талаар холбогдох газруудын удирдлагад прокурорын шаардлага бичиж хүргэсэн байна.

Шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчил:
1-рт: Зөрчлийн тухай тэмдэглэлийг зарим зөрчилд шалгахдаа огт үйлдээгүй,
2-рт: Шийтгэврийн хуудсыг алдаа, зөрчилтэй, засвартай бичдэг,
3-рт: Эрх бүхий албан тушаалтан захиргааны журмаар хураасан эд зүйлийг улсын орлого болгохдоо тогтсон журам баримталж хэвшээгүй. /Улсын орлого болгох ажил хийгээгүй/
4-рт: Шийтгэврийн хувийг зөрчил гаргагчид гардуулан өгсөн тухай тэмдэглэл үйлдээгүй зэрэг захиргааны хариуцлагын тухай хуульд заасан процессийн шинжтэй зөрчлүүд илэрсэн байна. Түүнчлэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээр 5000-аас дээш төгрөгний шийтгэл оногдуулах зөрчлүүдэд захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлт хийгдэхгүй болсон нь анхаарал татсан асуудал болж байна. Учир нь шинээр батлагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заахдаа “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол энэ хуульд заасан “захираганы шийтгэл ноогдуулна” гэжээ.

Гэвч дээрх хуулиар захиргааны шийтгэл оногдуулж байгаа боловч Захиргааны хариуцлагын тухай ерөнхий хуульд заасан шиг процесс – үйл ажиллагааг зохицуулаагүй тул прокурор тухайн шийтгэлийн үндэслэл болон эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих боломжгүй байдаг аж. Иймд хуулийг хэрхэн ойлгож хэрэгжүүлэх талаар тайлбар гаргуулах шаардлагатай байгаа гэнэ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.