​Сэлгэн суухад тасалбарын үнийн 60 хувийг хөнгөлсөнтэй тэнцэх үнээр явуулах санал гаргажээ
Нийтийн тээврийн шинэчлэлтэй   холбоотойгоор автобуснуудыг богино эргэлттэй болгож, сэлгэн суулгалтыг үнэгүй болгоно гэж Нийтийн тээврийн газраас мэдээлж байсан. Гэвч энэ ажил бүтэл муутай, өнөөдрийг хүртэл иргэд хоёр дамжихдаа 1000 төгрөг төлж буй. Тэгвэл сэлгэн суулт тутамд нэг удаа зорчих тасалбарын үнийн 60 хувийг хөнгөлөх саналаа нийслэлийн удирдлагуудад "Улаанбаатар смарт карт" компаниас хүргүүлжээ. 

Тодруулбал тодорхой хугацааны дараа, эс­вэл зайнаасаа хамаараад дараагийн тээврийн хэ­рэг­сэлдээ суух үед 60 хувийн хөнгөлөлт эдлэх ийм нөхцөлийг иргэдэд олгох саналыг боловсруулсан байна. Энэхүү саналыг батлах эсэхийг нийслэлийн удирдлагууд шийднэ. Товчхондоо ирэх долоо хоногийн пүрэв гаригийн нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлааг уг асуудлыг хэлэлцэнэ гэж эх сурвалжууд мэдээллээ. Үүний дараа  сэлгэн суултын төлбөрийг 100 хувь чөлөөлөх үү эсвэл 60 хувийг нь хөнгөлөх үү, хэзээнээс зорчигчид дээрх хөнгөлөлтийг эдлэх вэ гэдэг нь тодорхой болно.  
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэм­жээнд нийт 440 мянга орчим смарт карт иргэдийн гарт очоод байна. 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.