"Ерөнхий сайдын мэдээлэл хоосон амласан яамд, албан тушаалтны  танилцуулга байна"
 Чуулганы хуралдаанд 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаарх Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан хийсэн УИХ дахь МАН-ын бүлгийн дүгнэлтийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт уншиж танилцууллаа.

Тэрээр “Намрын чуулгантай давхцаад Нийслэл Улаанбаатар хот албан татвартай оллоо. Энэ татвар зөвхөн улаанбаатарчуудад хамаатай биш Улаанбаатараас бараа бүтээгдэхүүн худалдан авч, үйлчлүүлж байгаа хөдөөгийн иргэдэд ч хамаарна. МАН энэ татварыг ард иргэдийн орлого буурсан, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдсон, эдийн засаг хямарсан үед авч болохгүй талаар анхааруулан сануулсаар ирсэн. УИХ-ын энэ танхимд ч, нийслэлийн ИТХ-д ч манай намынхан цөөнх болсон. МАН-ын хямралын үед татвар нэмэхгүй гэсэн энэ байр суурийг ард түмэн "зөв зүйтэй" гэж хүрээлэн дэмжиж байна. Та бүхэн шийдвэр гаргах танхимдаа олонх боллоо. Харин бид ард түмнийхээ дунд олонх боллоо” гэв.

Мөн чуулганы завсарлагааны богино хугацаанд хөдөө орон нутаг, хот суурин газруудад ажиллаж, ард түмнийхээ захиа даалгавар, санал хүсэлтийг ийн танилцуулав.

Тэрээр “Бид энэ өвлийн хүндрэлээс гадна ирж байгаа эдийн засгийн хямралыг ч давж гарах талаар ярих ёстой гэж бодож байна. Та бүхэн хаваржин, зунжин, намаржин халаа сэлгээ, улс төр, албан тушаалын томилгоо ярьсан. Дэлгэр налгар хавраар эхлүүлсэн халаа сэлгээгээ хахир хатуу өвөл хаяанд ирчихээд байхад ч үргэлжлүүлж байна. Дөрвөн улирал дараалан ярьсан эцэс төгсгөлгүй халаа сэлгээ, цагаандаа гарсан албан тушаалын тохиролцоо наймаа, томилгоо улс орныг ч, ард түмнийг ч туйлдуулах болсныг Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн гишүүд бид хатуу шүүмжилж байна. Энэ байдал нь эцэстээ засаглалын хямралд хүргэж, ард түмний төрд итгэх итгэлийг багасгалаа. 

Дүн өвөл хаяанд ирлээ. Айлсан бууж буй өвөл цагийн хатууг давж гарах арга хэмжээгээ Засгийн газар одоо болтол авч чадаагүй байна. Ерөнхий сайд мэдээлэлдээ "энэ өвөл халтиргаа гулгаа үүсгэх магадлалтай", "ахиу цас орох таамаглал байна" гэсэн зүйл бичээд УИХ-ын гишүүдэд тарааж, олон түмэндээ хандан уншлаа. Өнөөдрийн мэдээлэл нь Засгийн газар, Ерөнхий сайдын мэдээлэл бус албаны олон тоо баримтад дарагдсан, зовлон бэрхшээл тоочсон, хийх гэж байна, хэрэгжүүлж эхэлнэ, төлөвлөж байна, бэлтгэл ажлыг хангаж байна хэмээн хуурай хоосон амласан яамд, албан тушаалтны ажлын танилцуулга байна. Ард түмэн эрх баригчдаас шийдвэртэй алхам, тодорхой ажлыг л шаардаж байгаа болохоос хийх зүйлсийн мөрөөдлийн жагсаалт хүсэхгүй. 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • УНШИГЧ 2015-10-03 01:38:28
    Г.УЯНГА ЧИНИЙ ӨГСӨН ГАРЧИГИЙГ УНШААД ЮУ Ч ОЙЛГОСОНГҮЙ. ТА ЯМАР БОЛОВСРОЛТОЙ ВЭ. ДУНД СУРГУУЛЬ ТӨГССӨН ҮҮ.
    202.179.7.38
    Мэдэгдсэн Хариулах
  • Tulgaa 2015-10-02 13:18:11
    Shuumjleh amarhan Byambaa. Yuug ch shuumjilj bolno. Naad uzgiig chini ch shuumjil gevek shuumjilne. Harin ta nar yu hiih gej bna ve?
    103.26.194.204
    Мэдэгдсэн Хариулах