Дугуйн уралдаанаар Партизаны замыг нээнэ
ХБНГУ-ын Сэргээн босголт зээлийн банкны санхүүжилтээр хийж гүйцэтгэсэн Төв аймгийн Батсүмбэр сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Туул тосгоны чиглэлд дэх  29.36 км хатуу хучилттай автозамыг барьж дуусгажээ. Замын нээлийн ажиллагаа маргааш буюу 10 дугаар сарын 3-нд болох бөгөөд ёслолын ажиллагааг дугуйн уралдаанаар эхлүүлэх аж. Гэхдээ  дугуйн уралдаанд мэргэжлийн тамирчид бус Зам тээврийн яамны харьяа байгууллагуудын ажилчид  оролцох юм байна.

Дашрамд дуулгахад  уг замыг Бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төслийн хүрээнд  хийж гүйцэтгэжээ. Мөн дугуйн уралдаанаар зам нээхийг Монголын дугуйн холбооноос санаачилсан аж.  

С.Цээл
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.