
Дэлхий нийтийн бүтэн дөрвөн жил хүлээсэн мөч ирлээ.20 дахь удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-ний нээлт Бразил улсын Сан Пауло хотын Арена Коринтианс цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Энэхүү нээлтийн үйл ажиллагаанд 600 гаруй уран бүтээлч оролцсон бөгөөд нийтдээ есөн сая доллар зарцуулжээ. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт өөрөөсөө дүү бүжигчин найз залуу Каспераасаа салсан Женнифер Лопес уг нээлтэд оролцох боломжгүй гэсэн мэдээлэл байсан юм. Тэрбээр Бразил-2014 хөлбөмбөгийн ДАШТ-ний албан ёсны дуу болох “We are one” дууг реппер Питбул, Бразилийн дуучин Клаудия Лейти нартай хамтран дуулсан билээ. Ямартай ч нээлтийн үйл ажиллагаан дээр Жей-Ло ирж, ДАШТ-ний сүлд дууг дууллаа.
Б.Сансартуяа
Б.Сансартуяа
Оллоо.мн