Өвөлжилтийн бэлтгэл ажилд 5.7 тэрбум төгрөг хэрэгтэй гэв
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр болж өнгөрлөө. Тус хурлаар нийт есөн асуудал хэлэлцэхээс хоёр нь хойшлогдсон юм. Хурлаар хэлэлцсэн асуудлыг тодруулбал, Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, Гандантэгчилэн хийд орчмын гэр хорооллыг шинэчлэн дахин төлөвлөх тухай, Хүрээлэн буй орчинд ээлтэй үйлдвэрлэл эрхлэх журмын төсөл, Багануур дахь их сургуулиудын хотхоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний танилцуулга, Концессийн зүйлийн жагсаалт батлах тухай, нийслэлийн 375 жилийн ойн медалийг эх загварыг батлах тухай зэрэг асуудлууд багтсан байлаа.
 
 Хамгийн эхний асуудал болох өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар нийслэлийн Захирагчийн ажлын албаны Үйлчилгээний байгууллагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Эрдэнэбат танилцуулсан юм. Өнгөрсөн өвлийн хувьд Улаанбаатар хотын орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар болон түүний харьяа газрууд нь урсгал засварын нэгдсэн төлөвлөгөө гарган зохион байгуулалтай арга хэмжээ авч хэрэгжүүлснээр, өвөлжилтийн явцад ноцтой гэмтэл гарсангүй өнжсөн хэмээв. Их урсгал засварын ажлын хүрээнд нийт 2445,82 сая төгрөгийн ажил хийжээ. Харин энэ жилийн хувьд өөрийн хөрөнгөөр хийх их засвар болон урсгал засварын ажлын календарчилсан төлөвлөгөөг шаардагдах хөрөнгө оруулалтын хэмжээ, байршлын схемийн хамт харьяа газруудаас авч нэгггэжээ. Үүнд, 1.95 км шугам шүлжээг шинэчлэн сольж, 30 ажил, урсгал засвараар 452 ажил хийхээр төлөвлөн ажиллаж байгаа хэмээн танилцууллаа. Мөн эдгээр их засварын ажлууд нь нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарын Улсын байцаагчийн дүгнэлт гаргуулан календарчилсан төлөвлөгөөний дагуу их, урсгал засварын ажлууд хийгдэж байна.  Дээрхи ажлуудад нийт 5.7 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй гэв.
 
Харин энэ асуудлыг удирдлагууд хэлэлцээд 5.7 тэрбум төгрөгийг дахин тодруулж, зайлшгүй хийгдэх ёстой ажлыг эрэмбэл гэсэн юм. Учир нь төсвийн хүндрэлтэй байгаа энэ үед байгууллагууд өөрийн хөрөнгөөр хийх ямар ажил байна, дараа жил хийх боломж бололцоог судлах хэ­рэгтэй гэсэн шийдэлд хүрлээ. Харин дараагийн хэлэлцсэн асуудал нь Баянгол дүүргийн XVI хорооны нутаг дэвсгэр, хийд орчмын гэр хороололд дахин төлөвлөлт хийх тухай байлаа. Энэ асуудлыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж танилцуулсан. Тус байршилд инженерийн дэд бүтцийг цогц байдлаар шийдвэрлэхээр болоод байгаа. Энэхүү төслийн үр дүнг танилцуулахдаа иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллах амьдрах эрх хангагдаж, бизнесийн шинэ орчин, ажлын байр, нийгмийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэх нэмэгдэх олон талын ач холбогдолтой хэмээв.
 
Улаанбаатарын хамгийн унаган газар, Гандангийн дэнжид шинэ бүтээн байгуулалт өрнөж тэнд XXI зууны тохилог хороолол сүндэрлэн босох гэж байгаа яах аргагүй хөгжил дэвшил мөн. Энэхүү хороолол нь нийтдээ 55.5 га газар нутагтай Улаанбаатрын унаган хороо­лол ийнхүү шинэ дүр төрхтэй болохоор хөдөлгөөнд орох нь. Энэ асуудлыг нийс­лэлийн Удирдлагууд хэлэл­цээд нийслэлийн ИТХ-аар оруулахаар боллоо. Энэхүү байршил нь хөрсний бохирдолт маш ихтэй гэдгийг хурлын үеэр дуулгаж байсан.
Нийслэл таймс
М.Янжинлхам
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.