АН-ын бүлэг УИХ-ын гишүүдийн цалинг хасаж болох юм гэв

Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөл, 2016 оны Мөнгөний бодлогыг голчлон хэлэлцсэн байна

Бүлэг 2016 оны нэгдсэн төсвийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр нэг их засвар өөрчлөлт хийхгүйгээр батлах чиг барих гэнэ.  Зардлыг танахын тулд дэд сайд нарыг цомхотгох, яам, агентлагийн зарим бүтцийг жижигрүүлэх. Ингэхдээ зарим агентлагийг татан буулгаж, зарим агентлагийг нэгтгэх. Чиг үүргийг нь төрийн бус байгууллагад шилжүүлэх. Түүнчлэн 2016 оны наймдугаар сарын 1-нээс эхэлж Засгийн газар 9 яамтай үйл ажиллагаа явуулахаар төсвийн хуульд зохицуулалт хийсэн байна. Үүнийг бүлэг бүрэн дэмжжээ.

Мөн “2016 оны төсвийн хуулийн төслийг хэлэлцэх шатанд цалинг хасахдаа хавтгайруулж болохгүй. Тэр дундаа энэ хасалтад эмч, багш, хэв журмын цагдаа нарыг хамруулж болохгүй. Төрийн захиргааны ажилтан, УИХ-ын гишүүдийн цалинг нэлээд хасч болох юм. Хэмнэлтийг өөрсдөөсөө эхлүүлье гэж оруулж ирсэн саналыг дэмжсэн байна.

Г.Уянга
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ардчилагч 2015-10-09 10:37:19
    за болиоч ээ. Сонгуулын дараа 9 яамтай болох гэнэ үү. Одоо цөөлөөчээ
    103.194.176.4
    Мэдэгдсэн Хариулах
  • ардчилагч 2015-10-08 09:37:41
    Ерөөсөө УИХ-ынхан цалингүй ажилладаг болох хэрэгтэй.
    202.170.94.90
    Мэдэгдсэн Хариулах
  • Ардчилал 2015-10-02 01:37:40
    Би нэг жижиг ТЗ . Үнэхээр хицүү байгаа бол бид ч гэсэн цалингаа хасуулья.Харин түүнээс өмнө дэндүү тансаглал, ичиж зовох юмгүй идэж уултаа зогсоогооч.
    103.26.193.3
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-10-01 23:47:58
    Тансаг хэрэглээ машин унахаа боль
    203.194.114.40
    Мэдэгдсэн Хариулах
  • Bulga 2015-10-01 09:09:49
    Дараагийн сонгуульд ялахгүй гэдгээ мэдээд улсын санг хоосолсон юм биш үү
    103.9.90.130
    Мэдэгдсэн Хариулах
  • bulga 2015-10-01 09:08:35
    худлаа эх оронч царайлцгаагаад цалингүй ажилласан ч зовох юмгүй амьдрах хөрөнгө хураацгаасан биздээ сонгуулийн шоу битгий хий та нарыг ард түмэн харж байгаа
    103.9.90.130
    Мэдэгдсэн Хариулах
  • тэсрэлт төрийн захиргааны албан хаагчдын 2015-10-01 08:43:48
    та нар ичээч өөрсдийн хэрэглээгээ хасаач ээ монголын ард түмэн тэнэг биш шүү дээ
    103.9.90.130
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-10-01 08:01:20
    Үнэхээр л хасий гж б.гаа бол цалин биш, тойргийн тэрбумаасаа татгалзчих даа.
    202.179.29.96
    Мэдэгдсэн Хариулах