ЭЕШ маргааш эхэлнэ
Ерөнхий боловсролын сургуулиа төгсөж буй сурагчдын Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш эхэлнэ.  ЭЕШ-нд энэ жил сургуулиа төгсөж буй 32943 сурагч, өмнөх жилүүдийн төгсөгч 5839 хүн, нийт 38.332 шалгуулагч оролцохоор бүртгүүлжээ.

Өнгөрсөн онд төгссөн шалгуулагчид өнөөдөр 17:00 цагаас өмнө Боловсролын үнэлгээний төвийн байранд биечлэн очиж, бүртгэлийн хуудсан дээрээ тамга даруулж баталгаажуулах юм байна.

Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт Монгол хэл, бичгийн шалгалтаар эхэлнэ. Энэхүү шалгалтыг энэ жил анх удаа авч байгаа учраас босго оноо тогтоогоогүй.Монгол хэл, бичгийн шалгалтыг өгснөөр сонгосон бусад хичээлийн шалгалтаа өгөх эрхтэй болох аж. Монгол хэл, бичгийн шалгалт өгсөн эсэхийг баталгаажуулахдаа шалгуулагчийн бүртгэлийн хуудсанд нь ялтас наана.

Б.Сансартуяа
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.