Тэтгэвэр авагчдын 87 хувь нь тэтгэврийн зээлтэй байна
Жил болгоны 10-р сарын нэгэнд Ахмадын баярын өдрийг тэмдэглэдэг. Энэ өдөр өнөөдөр тохиож байгаа билээ. Ахмадууд тэтгэврийг нэмэхдээ зөрүүг нь арилгаж нэмэх, мөн амьдралд нь хүртэл нэмэх, бас тэтгэвэр нэмэх сургаар юмны үнийг хөөрөгдүүлж улс төр хийдгийг болиулах, улмаар тэтгэвэр нэмэхгүй гэвэл зээлийн хүүг нь яаралтай буулгах хэрэгтэй гэсэн байр суурийг байнга илэрхийлдэг.

Тэгвэл одоогоор тэтгэврийн зээлийн хүү  1,5 жил нь 18 хувийн хүүтэй байгаа юм. Гэтэл нийт тэтгэвэр авагчдын 87 хувь нь тэтгэврийн зээлтэй байгаа гэсэн тоо гарчээ. Өөрөөр хэлбэл, нэг суманд 274 настан тэтгэвэр авдагаас 240 нь зээлтэй 34 нь л зээлгүй байгаа аж. 

Иймээс энэ сарын 17-нд Монгол улсын нийт ахмадуудын эрх ашгийг хамгаалах тухай Ахмад настны хоёрдугаар зөвлөгөөн болох бөгөөд энэ үеэр дээрх асуудлыг хөндөх ажээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.