Хотын албан татварын тухай хууль хэрэгжиж эхэллээ

​УИХ-ын 2015  оны  06  сарын  19  өдрийн хуралдаанаар Нийслэл хотын албан татварын тухай хуулийг хэлэлцэн баталсан бөгөөд энэхүү хуулийг өнөөдрөөс эхлэн дагаж  мөрдөж эхлэх юм.

Тус хуульд нийслэлийн нутаг дэвсгэрт үйлчилгээ  үзүүлж буй баар, ресторан, зочид буудал, амралтын газар гэсэн 4 төрлийн тусгай үйлчилгээ, бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины жижиглэн худалдаанд нийслэл хотын албан татварыг ногдуулахаар заасан.  Мөн нийслэл хотын албан татварын хувь, хэмжээг байршил, хүн амын төвлөрлийг харгалзан 0-1,0 хувийн хязгаарт багтаан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална гэж заажээ.

Тиймээс НИТХ-ын ээлжит 29-дүгээр хуралдаанаар нийслэлийн хотын албан татварыг хувь хэмжээг  нэг хувь байхаар тогтоосон бөгөөд нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл солилцох журмыг баталсан.  Ингэснээр өнөөдрөөс эхлэн нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа  зочид буудал,  амралтын газар, ресторан, баар гэсэн 4 төрлийн үйлчилгээ, бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины худалдан авалтаас нэг хувийн албан татвар авах юм. 
Г.Уянга
 Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Naraa 2015-10-01 18:29:50
    Ter tatwarin mungu ugaasaa luiwarchdin gart l orno shdee ulam bayjeh biz muusain nowshnuudig zailuulaache
    77.172.128.233
    Мэдэгдсэн Хариулах
  • bodol 2015-10-01 13:00:14
    batuulee zov demjij bn
    202.179.29.124
    Мэдэгдсэн Хариулах
  • ШОУЧИН 2015-10-01 07:25:34
    Зүгээр ш дээ ШОУ чид л хэдэн төгрөг л илүү төлнө биз. Ууж сонтуурхсан шоучид л хотыг бохирдуулж байгаа ш дээ.
    202.179.20.67
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-10-01 05:38:12
    Батүүлийн дээрэм
    202.21.117.114
    Мэдэгдсэн Хариулах
    • Хотын иргэн 2015-10-01 08:05:52
      Батүүл бол хотын дарга, шийдвэр гаргадаг нь НИТХурал байдаг юм. Тэгээд ч хууль нь гарсан хэрэгжүүлэх ёстой. Архи тамхи хэрээглэдэг, баар ресторан, зочид буудал
      202.131.226.86
      Мэдэгдсэн Хариулах
  • sugnuud  2015-10-01 04:48:27
    AN tatvaraar daramtlah, gadnaas or zeel tavij huvaaj idehees ooriig hiij chadahgui hognuud yumaa.
    202.21.124.29
    Мэдэгдсэн Хариулах