УИХ-ын ээлжит чуулганаар Өршөөлийн хуулийг баталсан гэдгийг бүгд мэдэж байгаа. Зарим зүйл заалтад нь Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсан гэдгийг ч мэдэхгүй хүн байхгүй байх.Дээрээс нь Өршөөлийн хууль батлагдсанаар улсын хэмжээнд автомашин жолоодох эрхээ хасуулсан 81 мянган жолооч жолооны үнэмлэхээ авах боломж бүрдсэн. Өршөөлийн хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.3-т захиргааны арга хэмжээ тооцуулсан иргэдийг өршөөн хэлтрүүлнэ гэж заасан. Энэ заалтын дагуу машинаа жолоодох эрхээ “алдчихаад” байсан жолооч нарын автомашин жолоодох эрхийг сэргээж байгаа юм. Гэхдээ 81 мянган жолоочийн жолоо барих эрхийг сэргээх ажилд нийгэм тэр чигээрээ анхаараад, Захиргааны арга хэмжээнд өөр ямар зүйлс багтсаныг мартчихаад байгаа бололтой.
Мөн холбогдох байгууллагууд нь хүртэл энэ талаар огт ярихгүй, хэвлэлээр мэдээлэхгүй байсаар л. Захиргааны арга хэмжээ гэдэгт зам тээврийн осол гаргасан. Тэр нь шийдэгдээгүй байгаа, торгуулсан арга хэмжээ ч багтаж байгаа гэдгийг сануулах гээд байна. Зам тээврийн хөнгөн осол гаргасан, өөрөөр хэлбэл шүргэлдсэн, “үнсэлцсэн” нөхдүүдийн асуудлыг өөрсдөө учраа ол гээд явуулж байгаа байх. Өөрөөр яаж ч өршөөх юм билээ. Тэгээд ч Өршөөлийн хууль хэрэгжиж эхлэх үед осол гаргасан, тэр нь шийдэгдээгүй байсан жолооч цөөхөн л байж таараа. Харин зөрчил гаргасны улмаас торгуулсан жолоочийн тоо их байгаа нь тодорхой.
Угтаа бол хууль батлагдахаас ч юм уу, эсвэл хэрэгжиж эхлэхээс нь өмнө торгуулсан бүх жолооч нарын торгуулийн арга хэмжээ өршөөгдөх учиртай. Энэ талаар албаны хүмүүс мэр сэр мэдээлэл өгч байгаа. Харамсалтай нь одоо болтол торгуулийг өршөөнө, тэдэн жолоочийн торгууль болох тэчнээн сая, тэрбум төгрөгийг өршөөж байна. Торгуулиа төлөхөд санаа зовоод хэрэггүй гэх мэтээр албан ёсны мэдээлэл өгөөгүй. Уг нь өгөх хэрэгтэй байгаа юм. Гэвч тийм юм алга. Энэ талаар замын цагдаагаас асуухаар Лицензийн төв мэднэ гээд байгаа.
Харин Лицензийн төвийнхөн болохоор “Уг нь торгууль өршөөлд хамрагдах л ёстой. Гэхдээ замын цагдаагаас тийм чиглэл ирээгүй байгаа” гэх утгатай юм яриад сууж байна. Хоёулаа бие бие рүүгээ чихээд байна гэсэн үг. Бүрхэг гэж тодорхойлсон ч болно. Уг нь ингэж бүрхэгдүүлээд байх юмгүй л байлтай. Тэртэй тэргүй захиргааны зөрчлийг өршөөнө гээд заачихсан байхад. Эсвэл замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас торгуулах нь захиргааны зөрчил биш болж таараад байна уу.
Хэрвээ тийм бол мэдэх хүмүүс нь нарийн сайн тайлбарлаад өгчих хэрэгтэй. Тэгвэл иргэд буруугаар ойлгохгүй шүү дээ. Уг нь сайн мэдэх хүмүүс нь торгуулийг өршөөх учиртай гээд л яриад байх юм. Нөгөө талаар гадуур хүмүүс торгуулийг зориудаар өршөөхгүй байх бодоого барьж байна. Холбогдох байгууллагууд нь торгуулиас бүрдүүлэх ёстой орлогын төлөвлөгөөгөө биелүүлэхийн төлөө “чичирч” байна гэсэн яриа ч гарч байгаа. Тэгж хардахад ч болохгүй гэх газар алга. Ямар ч байсан Өршөөлийн хууль гарсан.
Захиргааны зөрчил өршөөгдөх ёстой. Гэвч хуулийг биелүүлэх ёстой газруудын нэг нь, “том толгой” гаргаад л байна даа.
Монголын мэдээ
Н.Пунцагболд