Мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барив
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.09.30/ Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барив.
Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ буурсан нь Монгол Улсын эдийн засагт нөлөөлж, 2012 оноос гадаад худалдааны нөхцөл муудах, гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурсан. Монголбанк мөнгөний уламжлалт болон уламжлалт бус бодлогын хүрээнд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, эдийн засгийг зөөлөн газардуулах бодлогын арга хэмжээг 2012 оны сүүлээс эхлэн үе шаттай хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд эдийн засаг, санхүүгийн салбарт олон эерэг өөрчлөлтүүд бий болсон болохыг уг тогтоолын төсөлд дурджээ.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд дунд хугацаанд гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх замаар төлбөрийн тэнцлийг алдагдалгүй хэвээр байлгах, төсвийн нэгдмэл байдлыг хангасан зохистой бодлого хэрэгжүүлж улсын төсвийг алдагдалгүй болгох, улсын өрийн зохистой удирдлагыг хэрэгжүүлж ажиллах нь эдийн засгийн гадаад, дотоод шинэ тэнцвэрийг бүрэн хангаж, инфляцийг дунд хугацаанд 5-7 хувьд байлгах нөхцөл бүрдүүлэн цаашид эдийн засаг тогтвортой өсөх нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн тооцжээ.

Ийм учраас 2016 оны мөнгөний бодлогын үндсэн зорилт нь эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийн суурь болох макро эдийн засгийн тэнцвэрийг хангаж, банк, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад чиглэх болно хэмээн үзэж буйгаа Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал Улсын Их Хурлын даргад  танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.