МАН-ынхан нийслэлийн албан татварыг эсэргүүцлээ
 "Нийслэл хотын албан татвар"-ын хууль маргаашнаас албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. Өчигдөр нийслэлийн Иргэдийн төлөөлөгчид хуралдаж, хуулийг хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг тодорхойлох журмыг баталсан. 

Тэгвэл өнөөдөр НИТХ дахь Монгол ардын намын бүлэг "Нийслэл хотын албан татвар"-ыг эсэргүүцэж буйгаа илэрхийлж, Ардчилсан намын эрх баригчид эдийн засаг хямарсан энэ үед илүү хэрэгцээт бараа, үйлчилгээ хэрэглэсэн нэрийдлээр иргэдэд нэмэлт ачаа үүрүүлж байна. Одоохондоо "Хотын албан татвар"-ын хувь хэмжээг 0 хувь байлгах ёстой гэж мэдэгдэв.

"Нийслэл хотын албан татвар"-ын хувь, хэмжээг байршил, хүн амын төвлөрлийг харгалзан, 0-1.0 хувийн хязгаарт багтаан НИТХ батална гэж Улсын их хурал хуульчилж өгсөн. Гэвч нийслэлийн удирдлага болон Ардчилсан намын төлөөлөгчид хэт нэг талыг баримталж, татварын хэмжээг тогтоолоо гэж МАН-ын төлөөлөгчид хэлэв. Мөн татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл солилцох журмыг НИТХ батлахдаа "Ахмадын зориулалттай амралт, сувилалын газар"-ыг татвар суутгагчаас хасаагүй. Энэ нь ахмадуудаас татвар авна гэсэн шийдвэр гэв.

Дашрамд дуулгахад, уг хуулийн төслийг өнгөрсөн зургадугаар сарын 19 -ны өдөр Улсын их хурлаар баталсан юм.
Г.Уянга
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Холбоо 2015-10-06 06:38:09
    Засссс.энэ 2 дотроо бол зөв л гэж бодож байгаа
    43.242.243.164
    Мэдэгдсэн Хариулах
  • тэсрэлт 2015-10-01 09:00:53
    Зөв байна муу сайн луувирчин нарын идсэн мөнгийг ард иргэд татварын дарамтаар барагдуулах ёсгүй шүү наад арга чин иргэдийн нуруун дээр ирнэ гэдгийг наадуул чин...
    103.9.90.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Амарсайхан 2015-10-01 08:12:57
    Амарбаясгалан АНУ- д амьдарч байгаад гэнэт ирээд сонгуульдаа оров оо. Татварын юу н буруу вэ
    202.131.226.86
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-10-01 04:56:55
    ediin zasgiin hyamraltai iim ued yun tatvar hutsan biz ANiihan
    103.229.121.81
    Мэдэгдсэн Хариулах
  • ккк 2015-10-01 00:49:43
    Хэт төвлөрлийг сааруулахуйц өндөр татвартай байвал сайн шүү дээ.
    27.123.213.245
    Мэдэгдсэн Хариулах
  • тэнгэрийн бөө 2015-10-01 00:03:44
    Улс татвар, нийслэл ч татвар гээд хоёр давхар татвар ард түмнээс авч байаа нь зохимжгүй явдал мөн.
    103.229.123.8
    Мэдэгдсэн Хариулах
  • Сайханбаяр 2015-09-30 11:08:21
    Улсын Их хурал шийдсэн татвар шүү дээ. Хотын татвар хаана ч байдаг. Улс төржих гэж оролдвоо МАНгарууд байж
    202.126.91.94
    Мэдэгдсэн Хариулах
  • Badam 2015-09-30 10:50:17
    Зөв шүү дээ, МАН та нар ухаалаг бай л даа. Гантөмөрөөс тиийм ухаан гарахгүй. Харин залуу үеэс нь гармаар даа. Би МАН -ын гишүүн шүү.
    112.72.13.103
    Мэдэгдсэн Хариулах
  • бат 2015-09-30 10:17:34
    МАН өөр хийх шоу алга уу.Татвар авах нь зөв
    202.21.125.194
    Мэдэгдсэн Хариулах
  • niislel huu 2015-09-30 10:09:23
    niisleliin tatvar bh ni zov sh dee. het tuvlurliig saaruulahad bas neg tulhets bolno. harin aimag sumduudruu ded butetsee saijruulah heregtei bna.
    103.229.176.131
    Мэдэгдсэн Хариулах
  • tulga 2015-09-30 09:57:14
    Ardchilsan nam suireh gej zutgej baigaa ym aa.
    112.72.13.218
    Мэдэгдсэн Хариулах
  • нийслэлхүү 2015-09-30 09:42:11
    Нийслэл нэг ам бүл шүү дээ, иймхэн зүйл дээрээ улс төр хийгээд яахнам дээ, тэр УИХ дээрээ хийнэ биз,
    202.131.226.86
    Мэдэгдсэн Хариулах