Хятадын нутгийг хар салхи дайрлаа
Тайванийг 227 км/цагийн хурдтай “Dujuan” гэх хар салхи дайрч өнгөрсөн тухай “СNN” агентлаг мэдээллээ. Хар салхины улмаас хоёр хүн амиа алдаж, 1.8 сая иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Хар салхины улмаас багаар бодоход хоёр өндөр настан амиа алдсан талаар албаны эх сурвалж мэдэгджээ.
 
Гэнэтийн байгалийн гамшгийн улмаас нийслэл Тайпей хот их хэмжээний хохирол амссан бөгөөд төв замуудын хөдөлгөөн саатжээ. Хар салхины өмнө их хэмжээний хур тунадас орсон учир зам, талбай бүхэлдээ усанд автаж, үйлчилгээний байгууллагууд хаалгаа барихад хүрсэн байна. Мөн цэцэрлэг, бага сургуулийн үйл ажиллагааг хэсэг хугацаанд зогсоожээ.
 
Үүгээр зогсохгүй хоёр сая орчим айл өрх гэрэл цахилгаангүй болж, төмөр замын хөдөлгөөнийг хааж, гурван авиа компани бүх нислэгүүдээ хойшлуулсан байна. Одоогийн байдлаар хар салхи Хятадын нутаг руу эргэжээ. Салхины хурд секундэд 63 метр хүрч байжээ. Харин Бээжингийн цагаар өчигдөр өглөө 08.50 цагт Дужуан хар салхи Фужиан мужийн эргийн орчим нутгийг дайрсан байна. Улмаар цагт 20 км-ын хурдтай баруун хойд хэсэг рүү эргэж, өнгөрсөн шөнө Жянши мужийг хар салхи дайран өнгөрчээ.
 
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • өнгөрсөн шөнө Жянши мужийг хар салхи дай 2015-09-30 08:56:00
    өнгөрсөн шөнө Жянши мужийг хар салхи дайран өнгөрчээ.
    203.194.116.15
    Мэдэгдсэн Хариулах